Хонгилын үзүүрт гэрэл асч эхэллээ
Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар бүрдээд даруй гурван сарыг ардаа орхилоо. Ямартай ч өнгөрсөн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газар болон Төв банк нэгэн зүгт харж, инфляцийг бууруулахыг эрхэм зорилгоо болгоод буй. Нийлүүлэлтээс гаралтай инфляцийг хазаарлах алхмууд эхнээсээ хийгдэж эхлээд байгаа билээ.
Монголбанкнаас гаргасан инфляцийн статистикийг харвал, хэрэглээний үнийн улсын индекс 2012 оны есдүгээр сарын эцэст өмнөх сарынхаас 1,0 хувь, оны эхнээс 12,2 хувь, өмнөх оны мөн үеэс 14,8 хувь өссөн байна. Харин өмнөх жилийн яг өдийд инфляци 10,9 хувьтай байжээ. Ийнхүү тасралтгүй өссөөр өнгөрсөн сонгуулийн үеэр инфляци 15,4-16 хувь хүртэл огцом өсч байсан удаатай. Харин өдгөө Шинэчлэлийн Засгийн газар, Монголбанк хамтран шатахуун, нүүрсний үнийг тогтвортой барихаар зориг шулуудаад байгаа юм. Тиймээс ч ирэх дөрвөн жилд жижиглэнгийн шатахуун болон нүүрсний үнэ тогтвортой байх бөгөөд толгой өвтгөхгүй амьдрах бага ч гэсэн дүр зураг ажиглагдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл хонгилын үзүүрт гэрэл асч эхэлж байна.
Гэхдээ дэлхийн санхүүгийн байдал сайнгүй байгааг мартах учиргүй. Тиймээс эрт баярлах хэрэггүй юм. Одоогийн байдлаар махны үнэ бага зэрэг буурсан ч бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш хэлбэлзэж байгаа юм. Тиймээс ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар “Хүчит шонхор” захыг зорилоо.
Махны үнэ буурч, гурил, будааных өсчээ
“Хүчит шонхор” зах бол нийслэлийнхний хүнсний хэрэгцээг хангах гол цэг. Тиймээс ч энд хамгийн бодит үнэ байдаг учраас удаа дараа энэ захыг зорьсон хэрэг. Өнгөрсөн зун очиход баяр, наадмын хөлөөр “хоосорч”, эл хуль байсан зах хөл хөдөлгөөн ихтэй байв.
Өнгөрсөн хавар инфляцийг галзууруулж, кг нь 10 мянган төгрөгт хүрсэн махны үнэ ямар байгааг сонирхохоор “Махны бөөний болон жижиглэнгийн худалдаа” гэх хаягтай тасаг руу орлоо. Хавар нь нүдний гэм болж, зуны турш өндөр үнэтэй байсан мах энэ удаад бага боловч хямдарчээ.
Ер нь сүүлийн нэг сарын турш махны үнэ энэ янзаараа тогтвортой байгааг худалдаачид хэлж байсан. Тодруулбал, махны үнэ тус бүртээ 300-500 төгрөгөөр хямдарсан байсан юм. Хаваржин хатсан борц, нөөцийн мах идсэн монголчууд энэ зун махсаагаа гаргаж бараг л чадаагүй. Учир нь үнэ буурахгүй байсаар намартай золгож, одоо л нэг тогтворжиж байгаа аж.
Энэ зуны хувьд махны нийлүүлэлт тааруу байсан бөгөөд 8,9 дүгээр саруудад байдал арай дээрдсэн гэх. Тиймээс ч үнэ бага зэрэг буурч, тогтворжсон аж.
Тус захад хонины цул мах-6500, ястай нь 6000, ямааны цул- 5500, ястай нь 4700, үхрийн цул мах-8800, ястай мах-6800, адууны цул мах-5800, ястай нь 5200, тэмээний мах-6000, тахианы мөч-4400, гуя-3500 төгрөгийн тус тус үнэтэй байв. Түүнчлэн хонины гулууз мах кг нь 6500 төгрөгийн ханштай байсан бөгөөд хайрцгандаа 14 кг-аар савлагдсан Америк гэх тодотголтой тахианы мах 50 мянган төгрөгийн үнэтэй байв.
Махны тасгаас гараад гурил будаа болон хүнсний ногоо худалдаалж буй хэсэгт очив. Хүнсний ногооных хямдарч, гурил, будааны ханш бага зэрэг өссөн байв. Учир нь шинэ ургацын хүнсний ногоо захын лангуугаар хөглөрч байгаа болохоор үнийн хувьд харьцангуй хямд байгаа гэнэ. Харин сүү ховордож байгаа учраас үнэ нь бага зэрэг өсч байгаа аж. Үүнээс үзэхэд гурван сар хүрэхгүйн хугацаанд махны үнэ даруй тус бүрдээ 500-1000 төгрөгөөр хямдарчээ. Сайхан л мэдээ.
Хэдхэн сарын өмнө энэ оны эхний хагас жилийн байдлаар инфляци 14.7 хувьд хүрч, бэлэн мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 22.2 хувиар өссөн байсан гэхэд чамлахааргүй үзүүлэлт.
Ямартай ч сонгуулийн дараа мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө хэмээн таамаглаж байсан боловч тогтвортой байгаа нь сайшаалтай. Монгол мориныхоо амыг татах болсныг Дэлхийн банкнаас хэд, хэдэн удаа анхааруулсан. Тэгвэл монгол мориныхоо амыг татаж эхэллээ. Үүнийг энэ удаагийн төсөв, мөнгөний бодлого гэрчилнэ. Ямартай ч үрэлгэн, цамаан зан, халамжаас татгалзаж эхэлсэн нь үүний баталгаа.
Махны үнэ ханшийг тогтвортой барих талаар хүнсний ногоо болон улаан буудайгаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилтыг ҮХАА -н шинэ сайд өмнөө тавьсан. Харин одоо бидэнд хүлээх л үлдлээ. Ирэх оноос хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийг борлуулах бирж байгуулагдаж, олон хүмүүсийн амлалт эхнээсээ хэрэгжиж эхэлвэл инфляци буурч, ард түмний нуруу тэнийнэ. Ирэх онд инфляци найман хувьд хүрээгүй, мах, шатахууны үнэ хямдраагүй байх юм бол Н.Алтанхуяг болон Н.Золжаргал нарыг юу ч хийгээгүй гэж дүгнэцгээе. Тэд өөрсдөө “Юу ч хийсэнгүй гэж бод” гэсэн юм.
Өргөн хэрэглээний барааны үнэ:
Хонь ястай - 6000, цул - 6500
Ямаа цул - 5500, ястай -4700
Үхэр цул – 8000, ястай -6800
Адууны цул – 5500, ястай - 5000
Тэмээ - 6000
Гахай - 7500-11500
Тахианы мөч - 4400, гуя -3500
Хонины дайвар бүтээгдэхүүн-1700-6000
Гурил /25 кг/-14000-16000, /10кг/-7000-8000
Будаа /25кг/-35000-37000, /10кг/-16000
Элсэн чихэр /кг/-1500-1600
Сонгино-800-900
Сармис-1200
Лууван-800-900
Төмс-700-900
Чинжүү-2500
Өргөст хэмх-2500-5000
Улаан лооль-2500-5000
Байцаа-800-1200
Ногоон сонгино-800
Ургамлын тос-2200-2500
Сүү /литр/-1000
Тараг /литр/-1200
Өндөг/ширхэг/-150-220 үнэтэй байна.
Х.Өнөржаргал