Сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаярт өршөөл үзүүлэх гэнэ гэх өнгө аястай бор шувуу цахим ертөнцөөр тэнүүчлэх боллоо. Гайхалтай. Ерөнхийлөгчөөс хараат ч юм шиг ойлголт төрүүлж буй шүүх, АТГ сүүлийн хоёр жилийн туршид цор ганц хүнтэй ясаа цайтал үзэж байна. Жинхэнэ авилгачдын тухай мэдээллийг ард түмэн тархиа цадтал авчихсан байхад нэр бүхий байгууллагууд нүдэн балай чихэн дүлий суух нь сонирхол төрүүлэм. Ингээд бодохоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг юун өршөөл Н.Энхбаярт үзүүлэх гээд байгаа юм бол. Албан тушаалаа ашиглан, хувийн өс хонзонгоо дэврээж, нийгмийг өөрийнхөө эсрэг чиглүүлсэн түүнийг Н.Энхбаяр харин өршөөх үү, үгүй юү гэдэг асуудал яригдах магадлалтай болчихоод байна.
Ц.Сэлэнгэсайхан.
Ц.Сэлэнгэсайхан.