logo
МИАТ шинэ онгоцтой болно

МИАТ шинэ онгоцтой болно

2012/11/01
МИАТ компани 2011-2020 онд парк шинэчлэлийн төлөвлөгөө гаргаад байгаа бөгөөд энэ төлөвлөгөөний дагуу ирэх онуудад 4 шинэ онгоц авах аж.
    
Үүний эхнийх нь ирэх оны зургаадугаар сард орж ирэх БОИНГ-767 онгоц юм. 100 гаруй сая ам.долларын үнэтэй тус онгоц нь орчин үеийн шаардлага хангасан, 220 гаруй суудалтайгаас 25 нь бизнес зэрэглэлийнх гэнэ. Шинэ онгоцны эхний төлбөр болох 37.7 сая ам.долларыг төлөн, үлдэх 90-ээд сая ам.долларыг АНУ-ын Exim банкнаас авахаар болсон байна.
    
МИАТ компани одоогийн байдлаар түрээсийн дөрвөн онгоцтой үйл ажиллагаа явуулж байна. 10-16 настай энэ дөрвөн онгоцны түрээсийн хугацаа 2013-2016 дуусна. Харин тус компанийн барьж байгаа бодлого бол цаашдаа түрээсийн онгоцноос татгалзаж, ядаж 50 хувь нь өөрийн гэсэн онгоцтой байх чиглэлийг барьж байгаа ажээ.

Ш.Чимэг

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш