logo
УИХ-ын гишүүн Ц. Оюунгэрэл загвар өмсөгч байжээ

УИХ-ын гишүүн Ц. Оюунгэрэл загвар өмсөгч байжээ

2012/11/01
УИХ-ын гишүүн, Соёл, спортын, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл залуудаа загвар өмсөгч байсан гэнэ. Тэрбээр залуудаа загвар зохион бүтээгч Соёлмаагийн урласан хувцсыг олонд хүргэж загварын тайзнаа алхаж явсан нэгэн.

Ихэвчлэн шинэ жилийн гоёлын даашинз өмсдөг байсан талаараа нэгэнтээ дурсжээ. Түүний бас нэгэн нууц авъас нь цэнгээнт бүжгийн хамтлагийн бүжигчин байсан талаар эх сурвалжид өгүүлсэн байна.Өдгөө Улсын их хуралд суугаад, чамгүй сайн улс төрч гэдгээ нотлох болсон Ц.Оюунгэрэл хатагтайн авьяас үүгээр дуусахгүй. Яруу найрагч, зохиолч гэдгийг нь хэн хүнгүй мэднэ. Америкт суралцсан тэмдэглэл, “Ногоон нүдэн лам” номоороо монголчуудыг байлдан дагуулж чадсан чадварлаг зохиолч. Мөн “Миний амьдралын ноу-хау”, “Гэрт болсон яриа” номоо уншигчдад хүргээд байгаа.

Г.ТУЯА

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш