Дуучин Амархүү Монголдоо ирэх бүрийдээ хэн нэгэнтэй байнга холбогдож явдаг нэгэн. Тухайлбал өнгөрсөн жил“Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаатай “жиг” ургуулсан гэж шуугих болсон ч хоёр дуучин хоёулаа үүнийг няцаасан юм. Харин энэ жил “Big fish” кинонд хамтаран тоглосон “Шилмэл загвар” агентлагийн Ариунзул гэх загвар өмсөгч бүсгүйтэй хайрын романс үүсгэсэн тухай хэвлэл мэдээллээр нэлээдгүй цацагдах болсон. Гэвч Б.Амархүү албан ёсоор мэдээлэл хийж О.Ариунзултай зөвхөн уран бүтээлийн холбоотой хэмээн мэдэгдсэн байдаг. Гэхдээ Амархүүгийн энэхүү мэдээлэл нь худлаа болохыг манай сайтын эх сурвалжаар батлагдлаа. Тэрээр саяхны нэг өдөр Ариунзул гэх бүсгүйтэйгээ маш дотнохон сугадалцаж явж байсан бөгөөд мөн дотны нөхөд нь ч тэр хоёрыг хайр сэтгэлийн холбоотой болохыг батлан ярьсан юм. О.Ариунзулын хувьд загварын ертөнцөд богино хугацаанд хүч түрэн орж ирсэн нэгэн бөгөөд загварын акулууд түүнийг ирээдүйтэй хэмээн өндөрөөр үнэлдэг юм билээ.