logo
Нисэх буудлын зурвасаас дэлхийн II дайны бөмбөг олжээ

Нисэх буудлын зурвасаас дэлхийн II дайны бөмбөг олжээ

2012/11/02
Японы Сэндай нисэх буудлын нисэх зурвасын ойролцоох газар доороос дэлхийн  II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ. Дээрх санамсаргүй явдлын улмаас аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд нисэх буудал өчигдрийн 92 нислэгийг цуцалсан байна. Японы Батлан  хамгаалах яамнаас мэдээлснээр уг тэсрэх бөмбөг 110 см өргөн, 35 см диаметртэй, 250 кг жинтэй гэнэ. Уг бөмбөгийг дэлхийн II дайны үед АНУ-ын армийн цэргүүд хаясан гэж үзэж байгаа гэнэ. Тэслэгчтэй бөмбөг дэлбэрэх аюултай байсан аж.  Энэ сарын 29-ны шөнө илрүүлсэн тэсрэх бөмбөгийг өчигдөр шөнө л нисэх зурвасаас холдуулжээ. Японы эргээс нэг км-ийн зайд оршдог Сэндэй нисэх буудал 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон аймшигтай газар хөдлөлт, цунамид өртөж, сүйрсэн билээ. Нисэх буудлын удирдлагуудын мэдээлснээр компанийн нэгэн  ажилтан нисэх зурвасаас холгүй орших таксины зогсоол дагуу өрөмдлөг хийж байгаад тэсрэх бөмбөгийг олжээ. Харин өчигдөр үүрээр Ямагата муж дахь цэргийн ангиас тусгай салаа очиж  бөмбөг тэслэгчтэйг тогтоосон байна. Тэд бөмбөгийг шалгахын өмнө шуудайтай элсээр  4.5 метрийн өндөр хана өрсөн байна. Экспертүүдийн хэлснээр бөмбөг дэлбэрсэн бол 1.100 метрийн радиус дотор бутрах байжээ.

Н.Энх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш