УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаан 50.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ өдөр 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор эхнийх нь Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Цэцийн дөрөвдүгээр дүгнэлт байв.
Энэхүү дүгнэлтийг Цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцууллаа. Мөн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг авч, нээлттэй хэлэлцүүлэг хийн эрдэмтэн судлаачдын саналыг тусгасан байна.
Мөн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт нар “Ирэх онд инфляцийг үнэхээр найман хувь руу буулгаж, нэг оронтой тоонд барих төв банкны амлалт хэрэгжих боломжтой юу” гэдэгт хариулт хүсэв.
Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Инфляцийг найман хувьд хүргэх бүрэн боломжтой. Гэхдээ оны төгсгөлд инфляци найман хувь руу орно гэж ойлгох ёстой. Нөхцөл байдлын хувьд амаргүй байгаа. Тухайлбал ирэх онд Оюутолгойн экспорт бүрэн хэмжээгээр эхэлнэ гэж хүлээж байсан ч хойшлогдсон. Тэгэхдээ ирэх онд өмнөх оных шиг халамжийн сувгаар мөнгө нийлүүлэх биш, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөнгөний нийлүүлэлт ихсэх орон зай гарна. Тэр нь нэлээд эерэг үр дүн дагуулна гэж үзэж байна.
Нөгөө талаас Оюутолгой компани бүтээгдэхүүнээ 2014 оноос экспортод гаргаад эхлэхээр валютын орлого нэмэгдэнэ. Гадаад худалдааны балансад ч эерэг хандлага гарна, гагцхүү цаг хугацааны асуудал байгаа” гэлээ. Ингээд асуулт, хариулт дууссаны дараа ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж дуусгаснаар мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг дуусган хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Түүнчлэн энэ өдөр ирэх оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн юм. Тодруулбал, ирэх онд улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 81,4 хувь буюу 1203,1 тэрбум төгрөгийг барилга байгууламж барихад, 3,4 хувь буюу 49,7 тэрбум төгрөгийг их засварт, 8,6 хувь буюу 127,3 тэрбум төгрөгийг техник тоног төхөөрөмж худалдан авахад, 6,6 хувь буюу 98 тэрбум төгрөгийг дараа онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ТЭЗҮ, зураг төсөл, судалгааны ажилд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн шатанд төсвийн орлого, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх, бууруулахаар ажлын хэсэг болон Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн саналын томъёоллуудаар санал хураав. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын спорт цогцолборт 850 сая төгрөг, Өмнөговь аймгийн оношлогоо эмчилгээний төвд 900 сая төгрөг нэмж тусгахаар санал гаргасан нь тус бүр гишүүдээс дэмжлэг хүлээж батлагдлаа.
Мөн Өвөрхангай аймгийн Хархорин суманд үерээс хамгаалах далан байгуулахад 1.8 тэрбум төгрөг тусгахаар, Нисэхийн товчооноос Шувуун фабрик, Био комбинатын 22 км замын өргөтгөлд зориулж 15 тэрбум төгрөг тусгах гэсэн заалтууд тус бүр гишүүдээс дэмжлэг хүлээн батлагдлаа. Мөн төв банкны ногдол ашгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг таван тэрбум төгрөгөөр, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг гурван тэрбум 825,5 сая төгрөгөөр нэмэхийг дэмжсэн.
Түүнчлэн гаалийн болон бусад орлогыг 10 тэрбум 838,5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой хэмээн Үндэсний аудитын газраас гаргасан зөвлөмжийг Төсвийн байнгын хорооноос дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Түүнчлэн ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, хүүхэд залуу үед эх оронч үзэл төлөвшүүлэх, хөгжүүлэх “Эх орон 36” хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулсан санхүүжилтийг нэмэхээр болсон бол Гадаад харилцааны сайдын багцад 2,5 тэрбум төгрөгийг байгалийн гамшигт нэрвэгдсэн орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулан нэмэв. Ийнхүү төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэхээр гишүүдээс оруулсан саналуудаар санал хурааж, бүгд дэмжигдсэн юм.
О.Сэлэнгэ