logo
Унтахад учир бий

Унтахад учир бий

2012/11/02

Шөнө сайн унтаж амрах нь зөвхөн чиний сэтгэл санаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй мөн арьс, гоо сайханд чинь маш чухал нөлөөтэй. Америкчуудын 25% нь л өдөрт 8 цаг гэж санал болгодог сайн нойрыг авч чаддаг байна. Тэгвэл таны гоо сайханд халтай байх унтаж амрахдаа гаргадаг хамгийн түгээмэл алдаануудыг танилцуулж байна.

1. Унтахын өмнө TV үзэх

Та зурагт үзэх эсвэл интернетээр хэсэж байхдаа тийм ч идэвхитэй байдаггүй ч, зурагт компьютерийн хурц гэрэл танд унтах цаг арай болоогүй мэт сэтгэгдэл төрүүлж байдаг. Мөн унтлагын өрөөндөө зурагттай байх нь тийм ч зөв сонголт биш гэсэн орчин үеийн  амьдралын хэв маяг тогтоод байгааг танд дуулгамаар байна. Унтахын өмнө хийж болохоор зөвшөөрөгдсөн хамгийн өдөөх, сэргээх үйлчилгээтэй үйл нь секс гэж эмч нар зөвлөдөг юм байна. Хэдийгээр энэ нь нойрыг сэрээдэг ч, ихэнх хүмүүсийн хувьд биеийг маш ихээр ядраадаг тул гүн, бөх нойрсоход тусалдаг.

2. Хэт халуун өрөөнд унтах

Хэвийн унтаж болох хэмжээнээс хэт халуун өрөөнд унтах нь тархинд байнга мэдээлэл явуулан гүн нойрсох боломжийг олгодоггүй.

3. Гэрлээ асаалттай унтах

Электрон цаг, лаптоп, гар утасны анивчих гэрэл нь хүний мелатонины түвшинд (нойр хүрэх, гүн нойрсоход тусалдаг гормон) хүчтэй нөлөөлдөг. Илүү нотолгоо хэрэгтэй гэвэл, 1879 онд Томас Эдисон ламп зохиохоос өмнө хүмүүс өдөрт дунджаар 10 цаг унтдаг байсан гэдгийг дурьдахад болох байх.

4. Цаг байн байн шалгах

Гүн нойрсож чадахгүй байгаа хүмүүс ихэнхдээ босох хүртэл хир хугацаа байгааг цагаа харан шалгасаар байдаг. Тиймээс унтахдаа сэрүүлэгтэй цагаа орноосоо зайтай газар сэрүүлэг дуугарахад босож очоод унтраах боломжтой газар тавих нь сэрүүлгээ унтраагаад буцаж унтах байдлаас ч гэсэн сэргийлнэ.

5. Унтахын өмнө утсаар ярих

Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярих нь тийм муу юм биш боловч унтахын өмнө удаан хугацаагаар утсаар ярьсан хүмүүс гүн нойрстолоо нилээн их хугацаа зарцуулдаг нь батлагдсан.

6. Кофейн хэрэглэх

Унтахаас өмнөх 8 цагийн дотор кофейны орцтой юм хэрэглэхээс эрс татгалзах.

7. Унтахын өмнө тамхи татах

Тамхиа хаях ахин нэг шалтгаан. Саяхны нэг шинжилгээ судалгаагаар унтаж байхад тамхи татдаг хүний тархи тамхи татдаггүй хүнийхээс илүү ажилладаг болохыг баталсан юм. Энэ нь өглөө сайн унтаж амраагүй байх шалтгаан болдог.

8. Согтууруулах ундаа хэрэглэх

Энэ зөвлөгөөнүүд бүгд л хамаг зугаа цэнгэлийг чинь хааж буй мэт санагдаж байна уу? Тэгвэл унтахын өмнө архины төрлийн ундаа хэрэглэх нь нойр хүргээд сайн мэт хирнээ, цусны эргэлтээс чинь гарч эхлэхийн цагт эсрэгээрээ сайхан амрах нөхцлийг чинь үгүй хийж чамд анхааруулга илгээсээр байх болно.

9. Хэт бариу унтлагын хувцас өмсөх

Мэдээж тухтай, чөлөөтэй биш унтлагын хувцастай унтах тийм ч сайхан байхгүй.

10. Шүдээ угаахгүй унтах

Зөвхөн шүдний эрүүл мэнд талаасаа ч биш таны нойр, цаашлаад гоо сайханд нөлөөлнө гэдгийг бодолцож унтахдаа заавал шүдээ угаах хэрэгтэй.

11. Нүүрний будагтайгаа унтах

Энэ бол ойлгомжтой. Өмнө нь Арьс арчилгааны түгээмэл алдаанууд нийтлэлээр илүү тодорхой дурьдаж байсан.

12. Хажуу болон доошоо харж унтах

Хацар дээр зураас, нүдний ойролцоох үрчлээг үүсгэхэд хүчин зүтгэж байгаа цэргүүдийн нэг бол яах аргагүй буруу харж унтах юм. Удаан жил хугацаанд доошоо болон хажуу тийшээ харж унтан нүүрний арьсаа дэрний ууттай найзлуулах нь маш буруу гэдгийг арьс судлалыг мэргэжилтнүүд хэлсээр байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш