logo
В.Путины биеийн байдал сайнгүй байна

В.Путины биеийн байдал сайнгүй байна

2012/11/03
Владимир Путины биеийн байдал тийм ч сайн биш байгаа боловч цагаан тогоруутай ниссэн явдал ямар ч хамаагүй хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков ярьсан байна. Түүний хуучин бэртэл нь сэдэрсэн гэж тэрээр нэмж хэлсэн аж.

Харин олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээллээр бол тогоруутай ниссэний дараахан биеийн байдал нь муудсан гэж байлаа. “Тогоруутай ниссэнээр юу ч хурцдаагүй. Хуучин бэртэл байсан юм, бид энэ талаар Владивосток хотноо ярьсан. Биеийн тамираар хичээллэж байхдаа тэрээр булчингаа гэмтээсэн” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь нотолж байгаа юм.

Тэрхүү бэртлээс болж В.Путин гадаадад хийх айлчлалаа хүртэл хойшлуулахад хүрсэн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурджээ. Гэвч эдгээр айлчлалын хугацааг товлоогүй  учир хойшлогдох ямар ч учир шалтгаан байхгүй гэдгийг тэрээр онцоллоо. Сүүлийн үед В.Путин Кремльд хүртэл үзэгдэхээ больсон бөгөөд Ново-Огаревын өргөөнд ажиллаж байгаа гэнэ. Учир нь протоколын ямар нэгэн арга хэмжээ байхгүй бөгөөд ямар ч хэрэггүй Москва хотын замын хөдөлгөөнд саад учруулахыг тэрээр хүсэхгүй байгаа гэдгийг Д.Песков онцоллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш