logo
Саудын Арабын нийслэлд хүчтэй дэлбэрэлтүүд болов

Саудын Арабын нийслэлд хүчтэй дэлбэрэлтүүд болов

2012/11/03
Саудын Арабын нийслэлд таван дэлгэрэлт болжээ. Нэг дэлбэрэлтийн үеэр тус улсын үндэсний гвардийн хурандаа болон 12 цэрэг амь үрэгдэв.

Амь үрэгдсэн цэргүүдийн дотор хоёр офицер байсан бөгөөд 40 цэрэг шархадсан байна. Өнөөдрийн дэлбэрэлтүүдийн улмаас цэрэг болон жирийн иргэд нийлсэн 32 хүний амь үрэгдэж, 126 хүн шархаджээ.

Хий эсвэл нефтийн бүтээгдэхүүн ачсан машин өнөө өглөө гүүрийн тулгуур баганыг мөргөн онхолдсоны улмаас хүчтэй дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн 10 метр радиуст орших хэд хэдэн барилга бүрмөсөн болон зарим хэсэг нь нуржээ. Газартай тэгширсэн нэг барилгад томоохон компани байрладаг байв. Тус компанийн нэлээд хэдэн ажилтан сураггүй алга болсонд тооцогдож байна.

Тэрчлэн дэлбэрэлтийн улмаас ойр орчимд байсан автомашинууд бүгд эвдэрч сүйджээ. Нийт хэчнээн хүн амь үрэгдсэн нь тодорхойгүй байна. Дэлбэрэлт болох үед гүүрээр явж байсан, 30 ажилчин суулгасан автобус юу ч үгүй болтлоо шатсаныг гэрчүүд нотолжээ.

З.Амгалан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш