logo
Ц.Даваасүрэн: МАН-ын удирдлагууд У.Хүрэлсүхийг золиосонд гаргачихаад үлдэх вий дээ

Ц.Даваасүрэн: МАН-ын удирдлагууд У.Хүрэлсүхийг золиосонд гаргачихаад үлдэх вий дээ

2012/11/03
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх өнөөдөр гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Түүний уг үйлдлийн тухай МАН-аас хөөгдсөн ч бие даан сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: " Их ухаалаг үйлдэл гаргалаа. Угаасаа намынхаа өмнө хариуцлага хүлээнэ гэж ярьж байсан. Түүндээ хүрч байх шиг байна. Улс төрд шинэ соёл тогтоолоо. Гэхдээ зөвхөн У.Хүрэлсүх биш намын удирдлага хариуцлага хүлээх ёстой. МАН-ын удирдлагууд У.Хүрэлсүхийг золиосонд гаргачихаад үлдэх вий дээ гэж болгоомжилж байна." хэмээв.

Б.Болд
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш