logo
“Зурдаг” мориныхоо үзэсгэлэнг гаргана

“Зурдаг” мориныхоо үзэсгэлэнг гаргана

2012/11/03
Тазураг зурдаг морь гэж өмнө нь дуулсан уу. АНУ-д 9 настай Жастин гэдэг нэртэй зураач адуу байдаг. Тэрээр эзнийхээ бага зэрэг тусламжтайгаар цэнхэр, улаан, ногоон гээд янз янзын өнгө будаг холин зураг зурдаг. Өөрөөр хэлбэл аман дахь бийрийг нь солиход эзэн нь тусалдаг юм. Түүний уран бүтээлийг үзэж сонирхох гэсэн хүмүүс түүний жүчээнд цугларах болжээ. 750 орчим кг жинтэй Жастин дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Түүний эзэн Адонна Комбс 2 жилийн өмнөөс мориндоо зураг зурахыг зааж эхэлсэн. Гэхдээ тэрээр анх мориныхоо авьяасыг бусдаас нуудаг байжээ. Зөвхөн ойр дотныхондоо л мориныхоо авьяаснаас сонирхуулдаг байсан байна. Гэсэн ч найз нарынхаа зөвлөснөөр мориныхоо уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж зургуудыг худалдахаар болжээ. Түүний зургийг 75-2500 хүртэлх долларын үнэ хүргэж зарж байна. Адонна өнгө болон багсыг нь сольж өгдөг. Авьяаслаг адуу цааш юу зурахаа өөрөө мэднэ. Гэхдээ морь яг мэдрэмжээрээ зураг зурдаг, юу ямар дүрс зурж байгаагаа ойлгодог эсэх нь тодорхойгүй. Гэхдээ л Адонна Комбсын ярьж байгаагаар зураг эхэндээ анзаарагдахгүй ойлгомжгүй байдаг. Харин сүүлд сайн хараад байвал ямар нэг дүрс байдаг. Жастины хамгийн алдартай зураг өөрийгөө зурсан морины портрейт зураг юм. Гэхдээ яг морь зурах гэж зурсaн уу? Санаандгүй морины дүрс зурсан нь тодорхойгүй. Гэхдээ л сайн харахад морьтой төстэй зураг байгаа юм. Бусад зураачдын адил Жастин өөрийнхөө зурган дээр туурайгаараа тамга дарж, тэмдэглэгээ тавьж өгдөг.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш