logo
 2012 оны 12 дугаар сарын 21 -нд дэлхий биш мунхагууд сөнөх шинэ эрин эхэлнэ

2012 оны 12 дугаар сарын 21 -нд дэлхий биш мунхагууд сөнөх шинэ эрин эхэлнэ

2012/11/03

2012 оны 12 дугаар сарын 21 -ний тухай хүмүүс янз бүрийн л зүйл сонсож яах бол гэсэн айдастай яваа. “Чингис удган” буюу Аянгат удган энэ өдөр “Түмэн Онгодын чуулган” болох тухай өөрийн интернэт блогоороо дамжуулан олон нийтэд мэдээлээд байна.
Тэрээр хүн бүрийн анхаарлыг татсан 12 оны 12-р сарын 21-нд Түмэн Онгодын чуулган буюу гурван гол зорилготой бөөлөөн болно гэжээ. Энэхүү зорилго нь:

Нэгдүгээрт, Хүн төрөлхтөн, дэлхийн сайн сайхны төлөө 1000 улаач, түмэн Онгод чуулах нь эв нэгдлийн бэлэг тэмдэг, энэрэл ухаарлын гэрэл гэгээ юм.

Хоёрдугаарт: Хар Сүнсний Хаанчлалтай тэмцэн хар бүхний эсрэг бөөлнө.

Гуравдугаарт: Шинэ эринийг угтан шинэ амгалан амьдралын бэлэгдэл сайн сайхны төлөөх бөөлөө юм гэж тайлбарласан байна.

Үүнийг өгүүлэгч Аянгат удган “Энх тунх цагт энэ бүхнийг хийж чадах аваас 13-р зуунд үзүүлсэн өвгөдийн амжилтын нууцаас дөнгөж суралцах төдий эхлэл болж цааш цаашид бүр ч олноор ухааран ойлгон нэгдэн нягтарч улсаараа, тивээрээ, дэлхийгээрээ нэгдэн оюун ухааныг хүндлэн, билэг оюуныг дээдлэх эхний л нэгхэн элсэн ширхэг болно. 

Энэ чуулган бол энгийн нэг элсэн ширхэгний дайтай өчүүхэн төдий л ажил юм. Цаашид хийх гэгээрлийн их ажил олон олон улаач бөө Дэмч нарыг төрүүлэн Монголд минь Мөр нь Гүн Мөргүнүүд, цэцэн цэлмэг Мэргэнүүд, Ухаантан, Гэгээнтэнгүүд түм бумаараа төрөн гарах учиртай. Сүүлийн үед хүмүүс дэлхий сөнөх нь гээд л их юм болж байгаа аж. 

Дэлхий сөнөх биш хүн төрөлхтөний тэнэг мулгуунууд сөнөх шинэ эрин юмсан. Гадны бүхнийг шүтэгчид, өвөг дээдсүүдээ дорд үзэгчид, түүхээ гутаан доромжлогсод, мэдэмхийрэгсэд нүүр хийх газаргүй болтлоо ичих цаг нь ирнэ. Учир нь Толуй хааны хатан Сорхагтани Бэхи хатны “Хөх Монголыг нүүдлийн соёлоор засгийн алтан дээд нийхэмээр бадраах, төрөөр бадраах гэх мэт цуврал судруудын нууц тайлагдан батлагдаж алдар нь мандан түгэн дэлгэрэх болно” хэмээжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг интернэтийн chinggis-udgan.blogspot.com хаягаар орж үзэж болно.

Эх сурвалж: “Хөдөлмөр" сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш