Ардчилал зах зээлийн систем руу аажмаар шилжиж байгаа Мьянмар улсад дахин лалын шашинтнууд болон Буддистуудын хооронд мөргөлдөөн болж 70 гаруй хүн амиа алдсан хэрэг боллоо. Эрх баригчид асуудлыг зохицуулах гэж чармайж байна гэсэн хэдий ч нэмэр болохгүй байна. Өнгөрсөн 5 сард лалын шашинтнууд Буддист эмэгтэйг хүчирхийлж аминд нь хүрснээс хойш 2 бүлгийн мөргөлдөөн тасрахгүй байгаа. Буддистууд лалын шашнтнуудын орон гэрийг шатаасан. Буланд шахагдсан лалын шашинтнууд далайд гарсан, дүрвэгсдийн хуаранд очсон эсвэл орон гэртээ амиа алдсан байна. Хиймэл дагуулаар авсан зурагаас харахад лалын шашинтнуудын амьдарч байсан суурин газрын хөрснөөс арчигдсан байна. Бүлгүүдийн хоорондын зөрчил мөргөлдөөн өнгөрсөн 6 сараас эхэлсэн байна. Түүнээс хойш хүчирхийлэл тасрахгүй байна. Зөрчил мөргөлдөөн Мьянмарын хилээс давж хөрш Тайланд зэрэг улсад тархах ви гэдгээс олон улсын хамтын нийгэмлэг санаа зовж байна.
Shuum.mn
Shuum.mn