1989 онд АНУ-ын барилга, уул уурхайн машин механизм үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Катерпиллар” компани Хятадад аль хэдийнь орж ирээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байсан. Харин тэр үед Хятадын “Сани” компани барилгын гаануур хийдэг жижиг компани байжээ. Тэгвэл Дундад улсын “Сани” компани “Катерпиллар” компанийн үйлдвэрлэдэг хүнд машин механизмуудыг үйлдвэрлэж өөрсдийн зах зээлд нийлүүлдэг болсноор Хятадын дотоодын зах зээлд эзэлж байгаа байр сууриараа хэдийнь “Катерпиллар”-ыг ардаа орхижээ. Хятадын “Сани” компани 2011 онд “Форбес” сэтгүүлээс шалгаруулдаг дэлхийн хамгийн их хөрөнгөтэй баян чинээлэг компаниудын жагсаалтыг тэргүүлжээ. “Сани” компанийн ерөнхийлөгч Шиан Венбогийн ярьж байгаагаар Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр дотоод зах зээлд бага боловч эрэлт хэрэгцээ байсан учир Хятадын хүнд машин механизмын үйлдвэрүүд тэсч үлдсэн. Цаашид эдийн засгийн хурдацтай өсөлт гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн эрүүл тогтвортой орчин хэрэгтэй байгаа юм байна. Энэ жил Хятадын экспорт буурсан ч Хятадын барилгын түүхий эдийн экспорт буураагүй. Харин ч өсөлттэй байгаа. Мөн “Сани” компанийн хувьд гол зах зээл нь Европт байгаа. Сани гадаад зах зээлд их хэмжээний хөрөнгө оруулсан байгаа. “Сани” компанийн хөрөнгө оруулалтаар АНУ-д их хэмжээний салхин сэнс баригдах төсөл хэрэгжих гэж байсан. Гэсэн ч цагаан ордны тэргүүн Барак ОбамаАНУ-ын цэргийн баазын ойр Хятадын компани салхин сэнс барих гэж байгаа нь үндэсний аюулгүй байдалд харшлах төсөл гэж үзэн хориг тавьсан. Сани компанич АНУ-ын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа. Тэгвэл “Сани” компанийн ерөнхийлөгч Шиан Венбогийнхаар бол уг төсөл дээр Хятад болон АНУ-ын ашиг сонирхол нэгдмэл байсан. Обамагийн энэ шийдвэр Хятадын хөрөнгө оруулалтаар АНУ-д бий болох байсан олон ажлын байрыг үгүй хийсэн юм байна. Гэсэн ч “Сани” компани АНУ гэлтгүй бусад олон оронд хөрөнгө оруулаад байгаа. Түүнийхээр бол Хятад улс дэлхийн барилгын машин механизмын үйлдвэрлэлийн салбарт нэвтэрч хүчээ аваад байгаа. Тиймээс зах зээлийнхээ хуулиар явж байгаа зүйлд АНУ улс төрийн байр сууринаас хандах хэрэггүй юм байна.
Shuum.mn
Shuum.mn