logo
Сирийн сөргөлдөгч талууд гал зогсоосонгүй

Сирийн сөргөлдөгч талууд гал зогсоосонгүй

2012/11/03
Лалын шашны Эйдс баярыг тохиолдуулан Сирийн сөргөлдөгч талууд түр гал зогсоохоор тохиролцоонд хүрсэн. Гэсэн ч Сирийн засгийн газрын аюулгүй хүчнийхэн тохиролцоогоо зөрчин давшилт дайралтаа үргэлжлүүлж Дамаскийн босогчдын эсрэг дайралт хийсэн байна. Сирийн арми танк болон байлдааны онгоц ашиглан босогчдын байрлал туу гал нээсэн байна. Босогчдын мэдээлснээр тэд гал зогсоох байсан Ням гаригт багагүй хохирол амссан байна. Сирийн арми харин ч гал зогсоох өдрөө цэргийн ажиллагаагаа улам эрчимжүүлж,  нийслэл Дамаск болон Хомс хотын босогчдын байрлал руу агаараас цохилт өгсөн байна. Мөн хотын төвд тэсрэх бөмбөг суурилуулсан машин дэлбэрсэн байна. Сөргөлдөгч талуудын хэн нь ч хэлсэн амандаа хүрч гал зогсоосонгүй. Башар Ассадын дэглэмийн эсрэг хөдөлгөөн эхэлснээс хойш Сирийн 30 гаруй мянган хүн амиа алдаад байгаа. ОХУ болон Хятад улсууд Сирийн хямралыг зогсоох НҮБ-д тогтоолд хориг тавьснаар олон улсын хамтын нийгэмлэг цэрэг оруулах эсвэл босогчдыг зэвсэглэх боломжгүй болж, мухардалд ороод байгаа юм. Сирийн дэглэмийг Иран, ОХУ, Хятад улсууд дэмжиж байгаа. Харин барууны улс орнууд илт дэмжиж чадахгүй байгаа ч босогчдыг дэмжиж байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш