АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн хоног үлдлээ. Нэр дэвшигчид телевизийн зар сурталчилгаанд зориулж олон тэрбум доллар зарцуулсан. Энэ нь ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн түүхэнд байгаагүй их хэмжээний мөнгө болжээ. Барак Обама ч рекламанд маш их мөнгө зарцуулагдаж байгааг хүлээн зөвшөөрч олон сарын турш сонгуулийн кампанит ажлын хүрээнд Телевизээр маш олон реклам цацагдсан. Та бүхэн энэ их реклам сурталчилгаанаас уйдаж байгаа байх гэж мэдэгдэж байсан. Гэхдээ нэр дэвшигч эрхмүүд Америкийн зүүн эрэгт болсон байгалийн гамшигтай холбогдуулан кампанит ажлаа түр хойшлуулаад байгаа. Сонгуулийн судалгаа мониторинг хийдэг Америкийн Веслин Мидия Прожект байгууллага Холбооны болон орон нутгийн сонгуультай холбоотой телевизийн зар сурталчилгаанд хэр их мөнгө зарцуулагдаж байгааг судалж үзсэн байна. Тэднийхээр бол сонгуулийн сурталчилгаанд нийт 6 тэрбум доллар зарцуулагджээ. Тэгвэл энэ их мөнгө хаанаас гардаг вэ, нэр дэвшигдийн халааснаас уу? Үгүй. Энэ их мөнгө том жижиг хандивлагч, дэмжигч байгууллага болон хувь хүмүүсээс гардаг. Нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа хүмүүс хандиваар дамжуулан илэрхийлдэг. Гэхдээ байгууллага хувь хүмүүсийн хандив хязгаартай байдаг. Энэ хандивын мөнгийг нэр дэвшигчийн дэргэдэх Супер Пакнэртэй улстөрийн үйл ажиллагааны хороо захиран зарцуулдаг. Өөрөөр хэлбэл Супер Пакнь кампанит ажлыг удирдаж байгаа хүмүүсийн хяналтанд байдаг гэсэн үг юм. Энэ нь нэр дэвшигдийн гар дээр бэлэн мөнгө очихгүй байх. Нэр дэвшигичд мөнгөө өөр зүйлд зарцуулахгүй байх, худалдагдахгүй, авлига авахгүй байх сайн талтай юм байна. Томоохон хандивлагчдын дотроос жишээ нь Dreamworks кино компанийн гүйцэтгэх захирал Жеффри Катзенберг Обамаг дэмжиж түүний талд ажиллаж байгаа Супер Пак буюу улстөрийн үйл ажиллагааны хороонд 3 сая доллар хандивласан. Казиногийн бизнесийн магнат Шелдон Аделсон болон түүний гэргий Ромнигийн Супер Пак-д 10 сая төгрөг хандивлажээ. Энэ их мөнгө зөвхөн сонгууль болон нэр дэвшигчдийн телевиз, интернетийн сурталчилгаанд зарцуулагддаг. Гэсэн ч сонгогчид телевизийн зар сурталчилгаанд төдийлөн ач холбогдол өгдөггүй, бараг анзаардаггүй. Өөрөөр хэлбэл энэ их бэлэн мөнгө сурталчилгаагаар дамжин гарын салаагаар урсаж байгаа юм. 6 тэрбум доллар гэдэг нь манай гаригийн 40 гаруй жижиг улсын ДНБ-ээс их мөнгө юм.
Shuum.mn
Shuum.mn