logo
“Сэнди” далайн шуурга ану-ын зүүн эргийн мужуудыг сүйрүүлсээр байна

“Сэнди” далайн шуурга ану-ын зүүн эргийн мужуудыг сүйрүүлсээр байна

2012/11/03
АНУ-ын зүүн эргийн хот суурингууд Сэнди далайн шуурганд өртөж гэмтэж сүйрсээр байна. Ялангуяа Нью-Йорк, Нью-Жерсий мужийн маш олон хүмүүс далайн шуурга болон үерийн усанд орон байраа алдаад байна.Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл гаргаж, байгалийн гамшиг дуусаагүй байгаа. Үерийн ус цаашид хичнээн орон байрыг сүйтгэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ Холбооны засгийн газар чадах бүхнээ хийж, орон нутгийн удирдлагуудтай хамтран оршин суугчдыг аюулгүй газар аваачиж, алга болсон болон сураггүй байгаа хүмүүсийг хайх ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлж байгаа. Бид далайн шуурга зүүн эрэг рүү ойртож байгааг урьдаас мэдэж боломжийн хэмжээнд бэлтгэл хангаж олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Тэдеэнд хоол унд хувцас хэрэглэл урьдаас бэлтгэсэн байсан учир хохирол багатай байгалийн гамшигийг даван туулж байна. Бид эмч болон тусламжийн ажилтнуудыг голомтод бүс нутгуудад илгээж байгаа. Зарим газруудад тог тасарч хоол хүнсний хомсдолд ороод байгаа. Гэхдээ мэдээж энэ байдал удаан үргэлжлэхгүй гэж мэдэгджээ. Үерт орон байраа алдсан Нью-Йорк мужийн Линденхурст хотын иргэд гудамжаар каяак болон завь хөлөглөн ажлаа амжуулж байна. Тэдний ярьж байгаагаар үерийн ус байшингийн доод давхрныг усаар дүүргэжээ. Далайн шуурга их хэмжээний бороо ус дагуулж явдаг байгалийн үзэгдэл тул хүмүүс ихэвчлэн шуурганы дараа бий болсон их үерийн усанд илүү хохирол амсдаг юм байна. Одоогиийн байдлаар нийт хохиролын хэмжээг тооцох боломжгүй байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Сэнди салхи цас бороо дагуулан Виржиниа муж, Вашингтон хотыг чиглэн явж байгаа юм байна.  Ямартай ч зүүн эргийн бусад оршин суугчид бэлтгэл байдал хангаж, аюулгүй гэсэн газр луу нүүн шилжиж байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш