logo
108 жилийн түүхтэй Нью-Йоркийн метро үерийн усанд автжээ

108 жилийн түүхтэй Нью-Йоркийн метро үерийн усанд автжээ

2012/11/03
Карибын тэнгисээс эхлэлтэй Сэнди далайн шуурга Гайти, Куба улсуудыг дайрч АНУ-ын зүүн эрэгт хүрсэн талаар шууд ТВ та бүхэндээ мэдээлж байсан. Далайн шуурганаас болж их хэмжээний бороо орж Нью-Жерси болон Нью-Йорк мужууды зүүн хэсгийг усанд автуулсан. Ялангуяа  Нью-Йорк хотод их хэмжээний үер болж, үерийн улмаас цахилганы гэмтэл гаран хэд хэдэн газар цахилгааны дэлбэрэлт болж, дэлбэрэлтийн дуу чимээ энд тэндгүй ихээр гарчээ. Гэрчүүдийн ярьж байгаагаар зарим гудамж талбайгаар урсаж байсан   ус яг л гол урсаж байгаа юм шиг байжээ. Аюулгүй албаныхан элс болон бусад зүйлсээр үерийн хаалт далан босгосон боловч усны төвшин өндөр байсан тул хаалтууд нэмэр болсонгүй. Дундаж усны төвшин одоог болтол хүний бэлхүүсний хэмжээнд байгаа юм байна. Үерийн ус хамгийн гол нийтийн тээврийн үүрэг гүйцэтгэж байсан газрын доорх метрог усанд автуулжээ. Өөрөөр хэлбэл 108 жилийн түүхтэй алдарт Нью-Йоркийн метро анх удаа усны үерт автаж зогсмол байдалд орсон нь энэ юм байна. Нью-Йоркийн метро түүхэндээ урд өмнө нь зогсож байсан ч үерийн ус биш харин цахилгааны гэмтэл, засвар шинэчлэл өргөтгөл зэрэг өөр шалтгаанаар богино хугацаанд түр зогсож байжээ. Нью-Йорк хотын мэр, тэрбумтан Майкл Блүүмбергийн ярьж байгаагаар Нью-Йорк хотын метроны усыг зайлуулж цахилгааны гэмтлийг засч янзлахад нэлээдгүй цаг хугацаа мөн хөрөнгө мөнгө орох юм байна. Ямар ч байсан Нью-Йоркчүүдын амьдралыг зогсоочихгүй, гал алдуулахгүйн тулд метргоны системийг яаралтай засах ёстой. Учир нь Нью-Йоркчүүдийн ихэнх нь Манхаттенд ажилладаг. Манхаттенд машин оруулдаггүй, зогсоодоггүй. Зогсоосон ч үнтэй байдаг учир иргэд метрогоор ажилдаа ирж очиж, бусад ажлаа амжуулдаг байжээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш