Тайландын нийслэл Банкок хотын ойролцоо 141-дэж жилдээ одос үхэрийн уралдаан зохиогдлоо. 30 гаруй тамирчин үхэр унан 100 гаруй метерт уралдаж хурд хүчээ сорьсон байна. 51 настай тамирчин Випүүн Боран энэ жил 4 үхэр сойхоор ирсэн юм байна. Түүний үхэрнүүд өмнөх тэмцээнд муугүй хурдалж, түрүү болон аман хүзүүнд хурдалж байсан . Тиймээс энэ жил эхний байруудад хурдлах магадлалтай байгаа юм байна. Ямар ч байсан эхний тойргийн уралдаанууддаа амжилттай оролцоод байгаа. Эмээлгүй зайдан үхэр унан үхэрний нуруун дээр тогтож хурдан давхина гэдэг тийм ч амаргүй. Гэхдээ тамирчдын хувьд энэ нь асуудал биш юм байна. 32 настай Витават Санкнуагийн ярьж байгаагар тэрээр хэзээ ч үхэрнээсээ унаж байгаагүй. Хамгийн гол нь багаасаа үхэр унаж сурах ёстой. Нэгэнт сурцан үед бол үхэрний нуруун дээр тогтох нь асуудал биш юм байна. Тайландчууд уарлдааны одос үхрийг шар айраг, өндөг болон тусгай тэжээлээр хооллодог. Ингэж хооллосон үхэр хүч тамир сайтай хурдан байдаг байна. Оролцогчдын ярьж байгаагаар тамирчид өөрсөдөө ч тэмцээний өмнө шар айраг ууж зоригоо чандгалдаг юм байна.
Shuum.mn
Shuum.mn