logo
NASA-гийн эрдэмтэд 2013 онд дэлхийд техникийн сүйрэл болно гэж үзэж байна

NASA-гийн эрдэмтэд 2013 онд дэлхийд техникийн сүйрэл болно гэж үзэж байна

2012/11/05
2013 онд нар сэрж, соронзон шуурганы хүч дэлхийд техникийн сүйрэл авчирна гэж NASA-гийн эрдэмтэд үзэж байца. Нарны гадаргуу дээрх халуун одоо ч гэсэн хурдтай нэмэгдэж байгаа гэнэ.

Мэргэжилтнүүд "Daily Mail" сонинд өгсөн ярилцлагадаа соронзон шуурга гар утасны болон сансрын холбоог тасалж, нисэх буудлуудын хэвийн ажиллагаанд нөлөөлж, банкны системийг ч түр зуурын хямралд оруулж мэднэ гэж хэлжээ.

Нарны шуурга урьд өмнө нь газар дэлхийд нөлөөлж байсан түүхтэй. 1859 онд нарны шуурганы улмаас Америк, Европын утсан харилцаа жагсаалаас гарч байв. 1921 оны шуурга Нью-Йоркийн зам "тээврийн сүлжээг" гэмтээж байлаа. 1989 оны нарны шуурга Квебекийн цахилгаан хангамжийг эвдэлж, зургаан сая канад хүн гэрэл, дулаангүй болж байлаа. 

Дэлхий үндсэндээ компьютерийн нэгдсэн сүлжээнд холбогдсон, түүнээсээ хараат болсон үед наран дээр асар хүчтэй дэлбэрэлт болж, соронзон шуурга дэгдвэл үр дагавар нь дэлхийн эдийн засгийг хямруулж ч мэднэ хэмээн мэргэжилтнүүд түгшиж байна.

Израилийн "Маарив" сонинд бичсэнээр бол нарны идэвхжилтэй холбоотой техникийн аливаа сүйрлээс сэрэмжилж, бэлтгэл хангахыг NASA-гийн эрдэмтэд АНУ-ын засаг захиргаанаас хүссэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш