Сүүлийн үед БНАСАУ-ын тэргүүн хадагтай хэн болох, хаана юу хийж байсан гэдэг дэлхий дахины анхаарлын төвд байна. Ким Чен Уны өвөө, эцэг нь эхнэрээүүдээ төдийлөн ил гаргадаггүй. Албан ёсны эхнэр нь чухал хэн нь болох гэдэг ч нууцлаг байсара ирсэн тухай гадаад хэвлэлийнхэн онцолж байна. Тус улсын залуу залгамжлагчаар тодороод удаагүй байгаа Удирдагч Ким Чен Уны эхнэр Өмнөд Солонгост ирж байсан нэгэн бөгөөд урлагийн их авьяастай, нутагтаа олны анхаарал татсан хамгийн сайхан бүсгүй гэдгийг БНСУ-ын хэвлэлийнхэн тагнуулын мэдээллийг үндэслэн мэдээлж байна. Баттай мэдээллээр 23 настай Ли Сол Жү нь Пёнгянг хотод жирийн нэгэн албан хаагчийн гэр бүлд төрж өсч, Ким Чен Уны албан ёсны эхнэр болоод байгаа аж.
Ли Сол Жү нь 2004 оны долдугаар сарын 19-нд Хойд Солонгосын Кымгангсан хэмээх аялал зуучлалын бүсэд болсон хоёр Солонгосыг нэгтгэхийн төлөөх спорт , урлагийн тоглолтонд дунд сургуулийн сурагч байхдаа оролцож байжээ. Мөн 2005 есдүгээр сард Инчон хотноо болсон Азийн спортын тоглолтонд Пёнгянг хотын Урлагийн Их Сургууль болон Ким Ир Сений нэрэмжит Их Сургуулийн 17-19 насны эмэгтэй оюутнууд дундаас шалгаруулан авсан 100 хөгжөөн дэмжигч оюутан охидын тоонд багтаж Өмнөд Солонгост ирж байжээ.
Тухайн үед болж байсан урлагийн тоглолтонд оролцож байсан Ли Сол Жү дуучин охидын тэргүүн эгнээнд зогсож байснаас харахад тэрээр үнэхээр хамгийн царайлаг, хамгийн шилдэг байсан нь тодорхой хэмээн Ли Сол Жүгийн зураг камерт нь өртөж байсныг ил гаргаад байгаа олон Солонгос интернэт хэрэглэгчид бичиж байгаа ажээ.
2007 оны долдугаар сард Хойд Солонгосын Кымгангсан ууланд аялж очсон Өмнөд Солонгос жуулчдад бяцхан урлагийн тоглолт үзүүлж байсан охидын тоонд багтаж байсан Ли Сол Жү, тэдэнтэй зургаа авахуулах бас нэгэн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ингэж авахуулсан түүний зураг өнөөдөр интернэтээр тархаад хамгийн олон хандалттай болчихоод байна.
Нууцлаг эмэгтэй хэн байв ?
Ли-Сол-Жу нэрийг сонссон хойд солонгосчууд ихэд гайхахад хүрсэн билээ. Учир нь хойд солонгосын алдартай дуучин бүсгүйг Ли-Сол-Жу гэдэг. Гэхдээ удирдагч Кимийн эхнэр түүнтэй адил нэртэй өөр бүсгүй байсан юм. Тэд хэзээнээс эхлэн хувийн харилцаатай болж тэр ч бүү хэл гэрлэлтээ батлуулсан талаар нээлттэй мэдээлэл одоо хэр хийгээгүй.
Тэд хэд хэдэн удаагийн олон нийтийн үйл ажиллагаанд тэд хамт оролцсон бөгөөд ажиглагчдын ярьж буйгаар Ли Сол-Жу европ маягийн хувьцас өмсдөг мөн үс засалт нь түүнийг европ боловсролтойг харуулж байгаа юм. Түүний эхнэрийн эзэмшсэн болон боловсорлын түвшин нь ижил европ учир улс орондоо барууны соёлыг нэвтрүүлж эхэлж байгаа хэмээн ажиглагчид үзэж байна. Тэд хамгийн анх диснейн тоглолтыг үзэхээр олон нийтийн өмнө хамт гарсан. Ли-Сол-Жу радио нэвтрүүлэгт орсны дараагаар тэдний тухай Twitter хуудсанд илүү эрчимтэйгээр тэдний гэр бүл болсон талаар нийтэлсэн байна.
Эх сурвалж: TIMES.MN