logo
Заан хүний хэлээр ярьж сурчээ

Заан хүний хэлээр ярьж сурчээ

2012/11/05
Өмнөд Солонгос улсын Йонъин хотын амьтны хүрээлэнгийн заан хүний яриаг дууриаж сурсан байна гэж ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Заан хүний яриаг сонсож яг тэр хэвээр нь давтан хэлж байна гэж амьтны хүрээлэнгийн эмч Эверленд сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Харин эрдэмтэд заан хүний хэлсэн үгийг ойлгож байгаа эсхийг тайлбарлахыг оролдож байна. Кошик нэртэй 22 настай энэтхэгийн зааны үгийн санд “сайн байна”, “хэвт”, “сайн уу”, “суу”, “үгүй” гэсэн үгнүүд одоохондоо байхгүй гэж шинжээчид ярьсан байна. Кошик хүний хэлснийг дууриаж хэлэхдээ хошуугаа ашиглаж байна. Энэ ер бусын зааны гайхалтай чадвахийг германын Йен их сургууль болон Венийн их сургууль хамтран судлаж байна. Кошик 1990 онд Сөүлийн улсын амьтны хүрээлэнд төрсөн ба гурван жилийн дараа Өмнөд Солонгос улсын нийслэлээс 49 километрт байдаг Йонъин хотын амьтны хүрээлэнд шилжүүлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш