logo
Инээд бэлэглэх мөч

Инээд бэлэглэх мөч

2012/11/05
Ажлын шаардлага    

-Та манай компанид ажиллахын тулд, Windows-ийн бүх текст, зураг, дуу дүрсний программ дээр ажиллаж чаддаг байхаас гадна орос, англи, хятад, япон, солонгос, турк, хинди хэлээр чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй. Ажилд орохоор ирсэн хүн:
-Би Кадиллакаар ажилдаа ирж орой хүргүүлж, 4-6 бие хамгаалагчтай, хотын төвд 6 өрөө хаустай, Хавайн арлын далайн эрэг дээр 2 давхар зуслантай, тэгээд сард 150 мянган долларын цалин авбал болж байна. Ажил олгогч:
-Тэр ч арай дэндэнэ ээ. Ажилд орохыг хүсэгч:
-Чи л өөрөө эхлээ биз дээ!

Брестийн цайз     

Нэгэн багш сурагчаасаа асуув:
-Брестийн цайзыг хэн авсан бэ?
-Би аваагүй. Багш уурлан аав дээр нь очиж болсон явдлыг ярив. Аав:
-Манай хүү уг нь тийм юм авмааргүй юм. Багш уурлан явж байтал түүхийн багштай таарав.
-Битгий өөрийгөө зовоо. Тэд чинь нэг юм авчихвал өгдөггүй хүмүүс. Бүүр уурлаад захирал дээрээ оров. Захирал:
-За тайван тайван маргааш эцэг эхийн хурал хийгээд хэн авсныг нь тогтоочихъё.
 

Хатуу дэглэм     

Өвчтөний өрөөнд утас дуугарав. Эмчлэгч эмч нь ярьж байна гэнэ.
-Байна уу? Би танд тун таагүй мэдээ дуулгах болох нь дээ.
-Яасан бэ?
-Юу л даа. Танд дэлгэрэнгүй, нарийвчилсан шинжилгээ хийж үзээд тэмбүү, хамуу, сүрьеэ, гэдэсний балнад, халуун хумхай, халдварт шар, цусан суулга, ДОХ, заг хүйтэн, хижиг туссан болохыг чинь илрүүллээ.
-Юу юу гэнэ ээ? Байж боломгүй юм. Тэгээд та намайг эмчилнэ биз дээ?
-Мэдээж, тэгэлгүй яахав. Заавал. Би таны баримтлах хоолны дэглэмийг цохоод өгчихсөн байгаа. Та дан гамбир идэх хатуу дэглэм барих хэрэгтэй болж дээ.
-Тэгээд тэр гамбир чинь надад тус болох юм уу?
-Юу л даа. Туслах эсэхийг нь би мэдэхгүй байна. Гэхдээ шуудхан нууцгүй хэлэхэд гамбирнаас өөр хоол хаалган доогуур багтахгүй байна.

 


 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш