1.Ямар ч тохиолдолд тайван замаар асуудалд хандах хэрэгтэй.
2.Түүний танд гаргаж байгаа байр байдлаас болж бухимдаж, цухалдах хэрэггүй.
3.Бусдын үгээр үг хийж буруу алхам хийхээс болгоомжил.
4.Өөрийн бодол өөртөө зөв байдаг болохоор өөрийн толгойгоор мэдэж хийсэн зүйлд эргээд харамсах зүйл гардаггүй.
5.Атаархуу зангаа хязгаарлах хэрэгтэй. Учир нь атаархуу зан амжилтанд хүргэдэггүй.
6.Өрсөлдөгчийнхөө хийдэг ажлыг чадахгүй, хүсэхгүй байсан ч хамаагүй сонирхоод нэг үзээрэй. Магадгүй танд ч гэсэн түүнээс илүү гарах ямар нэгэн авьяас, туршлага байгаа ч юм билүү.
7.Аль болох нөхөрсөг байхыг хичээ. Уурлаж, үзэн ядлаа гээд өөртөө бас нэгэн дайсныг бий болгох болно.
8.Алсын бодолтой байж чадсан хүн л хождог. Өчүүхэн бодолтой хүн өөдөлж байсан удаа үгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
9.Буулт хийж өглөө гээд буруутах зүйл ер үгүй.
10.Хэдий таны буруу байсан ч гэсэн ялагдахгүйн тулд муйхраар зүтгэж хэрхэвч болохгүй. Энэ нь эсрэгээрээ өөрийгөө ичгэвтэр байдалд оруулж байгаа хэрэг юм.
11.Өөртөө итгэлтэй, цоглог байх хэрэгтэй.
12.Сул дорой байдлаа хэрхэвч харуулж болохгүй.
13.Өндөг шиг өөгүй хүн гэж байдаггүй. Хэдий таны өрсөлдөгч байлаа ч гэсэн заавал нэг сул тал, дутагдал байж л таараа. Үүн дээр нь дөрөөлөхөө урьтал болголгүй харин ч эсрэгээрээ танд байгаа давуу талаа харуулж өгөх хэрэгтэй.
14.Тэвчээртэй байж чадсан хүн л хождог. Иймд аль болох аливаад хүлээцтэй, тэсвэр хатуужилтай байх нь чухал.
/Хань/