УИХ дахь МАН-ын гишүүдийн ялалтыг хаягласан хүчнийхний эсрэг барьж байсан “буйдантай” тактикийг өнгөрөгч баасан гаригт экс эрхмийн толгойлсон хүчнийхэн өртөөлүүлэв.
Гэхдээ Ардын намынхан чуулганы танхимын үүдийг буйдангаар таглан сууж байсан бол МАХН-ынхан “ах” намын Тусгаар тогтнолын ордны төв хаалгыг “буйдан”- дав. Учир нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо МАХН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн 12 хүнийг МАН-ын гишүүнчлэлээс гараагүй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ.
Тиймээс эксийн толгойлсон намынхан бухимдаж, ахмад болон залуу гишүүдийн төлөөлөл нь ийнхүү гартаа лоозон барин буйдан дээр тухласан байна. Харин залуус нь хоёр гартаа “Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо МАХН-ын 12 хүнийг хуулийн дагуу бүртгэхийг шаардаж байна”, “МАН Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхэд халдахгүй байхыг шаардаж байна”, “Г.Занданшатар, Раднаасэд нар Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд дарамт үзүүлэхээ зогсоо” гэх зэрэг лоозон барьж, буйдантай ахмадуудын хоёр талаар эгнэн зогсчээ.
Мөн энэ өдөр МАХН-ын удирдлагууд долоо хоног бүрийн баасан гаригт сэтгүүлчидтэй уулздаг болж, анхны уулзалтаа хийсэн юм. Уулзалтын эхэнд яруу найрагч Б.Хишиг-Ундрал МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэн хорьж буйг эсэргүүцсэн зохиолч, уран бүтээлчдийн төлөөлөл болсон 108 хүний гарын үсэгтэй мэдэгдлийг уншиж сонсголоо. Зүй нь уран бүтээлчид өнгөрсөн зууны хэлмэгдүүлэлт өнөөгийн Монголд давтагдах ёсгүй хэмээн үзэж, өөрийн санал бодлоо уг мэдэгдэлд дайжээ. Энэ үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал бол Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Интерполд хандсан тухай байв.
Энэ талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Э.Эрдэнэжамъян өөрийнхөө улс төрийн үзэл бодлоо хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу байр сууриа илэрхийлсэн гэж бодож байна. Интерполын веб сайт руу дурын хүн орж, цахим захидал илгээж болдог. Тэр дагуу Хууль зүйн дэд сайдын хувьд биш, хувь хүнийхээ үүднээс хандсан гэж үзэж байгаа. Харин хууль, хяналтын байгууллагынхан түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн байна. Э.Эрдэнжамъянгийн явуулсан бичиг бол албан тоот биш, хувь хүний и-мейл юм. Монгол Улсын иргэд хэлмэгдүүлэлтэд өртөж таарахгүй. Ер нь Ард түмний шударга хуралдайн дараа ийм асуудал үүссэн” хэмээн тодрууллаа.
Харин “Н.Энхбаяр даргыг гадаадад явуулж эмчлүүлэх шаардлагатай гэж МАХН үзэж байгаа. Гэтэл түүнтэй ижил өвчтэй 100 хүн байдаг юм байна. МАХН-ын үнэт зүйл нь үзэл баримтлал юм уу, эсвэл Н.Энхбаяр дарга юм уу” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр тайлбар хийв. Тодруулбал, МАХН-ын үнэт зүйлд нэг гишүүн нь ч болон намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр гээд аль аль нь багтдаг байна. Зүй нь үзэл баримтлалаараа нэгдсэн хүмүүс нам байгуулдаг. Эдгээрийг салгаж ойлгож болохгүй. Эрүүл мэндийн асуудлаар бол аль ч хүний эрүүл мэнд ижил үнэ цэнэтэй болохыг онцолсон юм.
Түүнчлэн сүүлийн үед экс эрхэм эрүүл мэндээрээ шалтаглаж, суллагдах гэж байгаа тухай яриа нэлээд хөврөх болсон. Энэ талаар “Н.Энхбаяр дарга нэг л учир шалтгааны төлөө суллагдах хүртлээ сүүлийн мөчөө хүртэл явна гэж байгаа. Хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгах хүртэл явна. Эрүүл мэндийн шалтгаанаар суллагдахгүй гэсэн. Өмгөөлөгчид нь дараагийн шатны шүүхэд л хандаад байгаа. Хурлын тов тодорхойгүй байна” гэсэн тайлбарыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга албан ёсоор өгөв.
Дашрамд дуулгахад, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдорж МАХН-д элссэн гэсэн яриа худал болох нь энэ удаагийн хурлаар баталгаажлаа. Учир нь энэ тухай асуудал намын хүрээнд яригдаагүй байна. Энэ талаар Г.Шийлэгдамба “Ц.Шаравдорж бол том улстөрч, парламентч хүн. Түүнийг улс төрийн үйл ажиллагаанаас ангид үлдэнэ гэж үзэхгүй байна. Харин МАХН-д элсэх эсэх талаар тодорхой зүйл мэдэхгүй” хэмээн тодотгосон.
О.Сэлэнгэ