ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү хэд хэдэн кинонд тоглож, жүжиглэх чамгүй авъяастайгаа фэнүүддээ харуулаад амжсан. Тэгвэл тэрбээр дахин шинэ кинонд тоглохоор болжээ. Б.Амархүү залуу уран бүтээлчдийн хийж буй нэгэн кинонд гол дүр бүтээж байгаа бөгөөд нэрээ хараахан сонгоогүй байгаа аж. Уг кинонд тэрбээр Орос, Монголын эрлийз залуугийн дүрд тоглож байгаа гэнэ лээ. Дашрамд дуулгахад дуучин залуу ирэх сарын 15,16-ны өдрүүдэд “Премьер-министр” хамтлагтайгаа Улаанбаатарт тоглолт хийх аж. Б.Амархүү энэ тоглолтын үеэр Монгол дуу, Орос хэлээр дуулсан шинэ бүтээлүүдээ толилуулах гэнэ. Мөн “Премьер-министр” хамтлагийн тоглолтод ОХУ-ын хэд хэдэн дуучныг урьсан аж.