logo
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхлэх гэж байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхлэх гэж байна

2012/11/06
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхэлтэл нэг хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Зүүн эрэг хавийн нутагт сонгуулийн хэсгүүд орон нутгийн цагаар өглөөний 6 цагт нээгдэнэ. Сүүлийн үеийн санал асуулгуудын үр дүнгээс харахад Барак Обама, Митт Ромни нарын дэмжигчдийн тооны зөрөө ялимгүй байна. Өнгөрсэн долоо хоногт АНУ-ын зүүн-хойд нутгийг нэрвэсэн «Сэнди» догшин салхи ч нэг ёсны хувь нэмэр оруулжээ. АНУ-ын гай гамшигт нэрвэгдсэн нутагт сонгуулийн хэсгүүдийг нөөцийн цахилгаан үүсгүүрээр тоногложээ. Эрэг хавийн зарим нутагт сонгуулийн хэсэг үгүй болжээ. Тэнд армийн магшинуудыг санал хураалтад тохируулан ашиглах юм. Санал хураалтыг хойшлуулахыг Сэнди догшин салхины дараа урилсан билээ. Гэвч эрх баригчдаас зөвхөн зарим нэг зүйлийг сулруулав.

Нью-Йорк муж улсад санал хураах хугацааг нэг хоногоор сунгав. Түүнчлэн шуудангаар явуулсан сонгуулийн хуудасуудыг хүлээж явах хугацааг сунгажээ. (АНУ-д санал хураах ийн хэлбэр байдаг) Телевизийг залгаж харахгүй бол сонгууль ойртсныг тусган харуулах гаднын шинж тэмдэг алга. Сонгуульд оролцохыг уриалсан зар суртчилгааны том зурагт хуудасууд гудамжуудад харагдахгүй байна. Гаднаас харахад сонгуулийн хэсгүүд ч юугаар ч ялгагдахгүй байна. Хаягий нь лавтай мэдэхгүй бол хажуугаар нь явж өнгөрч болно.

CNN телевизийн сувгийн явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад Обама Ромни хоёр тус тус 49 хувь санал авах төлөвтэй байна. Өөр санал асуулгын үр дүнгээр 48 хувь саналтай Обама Ромнигоос нэг хувиар тэргүүлж байна.  Зарим америкчууд: «Обамагийн төлөө санал өгнэ. Би ахмад юм. Миний бодоход тэрээр ахмадуудад Ромнигоос илүү их анхаарал халамжтай хандана». «Гэр оронгүй байна. Иймээс санал өгэх эрхгүй. Санал өгч чадах бол Ромнийг дэмжих байсан. Обама надад таалагдахгүй байна. Түүний бодлого биднийг дампуурахад хүргэж мэднэ» гэж бодож байна. «Миний бие Обамаг дэмжинэ. Юу гэвэл тэрээр дэвшилт улс төрч юм. Консерватив бодлого АНУ-д хөнөөлт уршигтай болж мэднэ. Өнгөрсэн дөрвөн жилд хийсэн ажлы нь үр дүнд тийм их сэтгэл ханамжтай биш байсан ч Ромни Обамагоос дор болно» гэж байна.

Сэнди догшин салхины хор холбогдол Обамад ашиг тустай болно гэвэл хачин сонсогдох байх. Гэвч үнэн хэрэг дээр тийм байна. 1-рт АНУ-ын нэрт улс төрч, Нью Йорк хотын засаг дарга Майкл Блумберг Обамаг дэмжихээ илэрхийлэв. Тэрээр нэг ч намын гишүүн биш байгаа хийгээд сүүлийн 8 жилд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн нэг ч зүтгэлтнийг дэмжээгүй байна. 2-рт бүгд найрамдах намын нөлөө бүхий гишүүн, Нью Жерси муж улсын засаг дарга Крис Кристи Сэнди догшин салхины үед дэмжлэг үзүүлсэн Обамад талархал илэрхийлэв.

Эцэст бүгд найрамдах намын Жорж Буш (хүү) засгийн эрхэнд гарсан үед Төрийн нарийн бичгийн дарга асан Коллин Пауэлл өнөөгийн ерөнхийлөгчийг дэмжиж байна. Тэрээр хэлэхдээ: «Обама улс орон маш хунд байдалд орсон үед ерөнхийлөгч болсон. Үйлдвэрлэл эрс унаж, татварын систем дампуурах ирмэгт тулж, ажилгүйдэл 10 хувьд хүрсэн билээ. Автомашин ба барилгын аж үйлдвэр сүйдэх дөхсэн байв. Өнгөрсэн жилүүдэд санхүүгийн салбар тогтонги болж, барилга байгуулалт өргөжив. Мэдээжээр терроризмтэй тэмцэх хүчин чармайлты нь онцломоор байна» гэв.

Хоёр тал санал бүрийн төлөө тэмцэнэ гэж олонхи улс төр судлаач таамаглав. 2000 оны байдал давтагдаж болзошгүй. Тэр үед санал гараараа тоолсон билээ. Жорж Буш, Альберт Гор нарын багууд Флорида муж улсын оршин суугчдын саналын төлөө тэмцэлдэв. Энэ удаа орон нутгийн хэмжээнд өрсөлдэх тохиолдол илүү олон байж болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш