ШӨХТГ-ын дарга О.Магнай шатахууны үнийг нэмэх тооцоо судалгаагаа ирүүлээгүй байж үнээ нэмбэл хариуцлага тооцно гэж өнөөдөр мэдэгдсэн билээ. Гэвч “НИК” компани хэвлэлийн хурал зарлаж тун удахгүй үнээ нэмнэ хэмээн мэдэгдлээ. ОХУ-аас нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ есдүгээр сараас эхлэн тасралтгүй гурван сар нэмэгдээд байна. Энэ нь жижиглэнгийн сувгаар борлуулж байгаа үнийг алдагдалтай болгож байгаа ажээ.
Жижиглэнгээр борлуулж буй үнийг нэмэх үндэслэл нь нэгдүгээрт ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнөөдөр 1400 гарчихсан байна. Өөрөөр хэлбэл одоогийн байгаа үнийг тогтоох үеийнхээс даруй 70 гаруй төгрөгөөр өссөн байна. Хоёрдугаарт нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ тонн тутамдаа 100-110 ам.доллараар өсчихсөн байгаа энэ үеддээ. 200-230 төгрөгөөр нэмж байж тус компани алдагдалгүй ажиллахаар байгаа гэж үзжээ. Есдүгээр сараас гадаадаас авч бсйна шатахууны үнэ нэмэгдэж эхэлсэн тэр үеэс л алдагдалтай ажиллаж байгаа ба яг одоогийн байдлаар 1570 төгрөгөөр худалдаалж буй АИ92 бензин литр тутамдаа 9,3 хувийн алдагдалтай байна гэж НИК компанийхан мэдэгдлээ. Арваннэгдүгээр сард дахиад л тонн тутамд 44 ам.доллараар нэмэгдэж ирсэн. Энэ нь тонн тутамд 1394 ам.доллар буюу түүхэндээ байхгүй өндөр үнээр авч байгаа тохиолдол юм байна.