logo
Японы

Японы "хойд нутгийн" асуудал эрхлэсэн сайд өмнөд Курилын арлуудад ирлээ

2012/11/06
Японы «хойд нутгийн» асуудал эрхлэсэн сайд Синзи Тарутоко өмнөд Курилын арлуудыг японы эрэг дээрээс ба хөлөг онгоцоор явж үзэв. Япон эдгээр арлыг «хойд нутаг» гэдэг. Өчигдөр Тарутоко Хоккайдо арлын Носаппу хошуунд очиж, эрэг дээрээс эдгээр дервен арлыг үзсэн тухай өнөөдөр японы NHK телевизийн компани мэдээллээ. Дараа нь сайд хөлөг онгоцоор явж, Кунашир Хабомаи хоёр арлыг тэнгисээс үзсэн байна. Тэрээр урьд өмнө өмнөд Куилын арлуудад сууж байсан япон хүмүүстэй хөлөг онгоцон дээр уулзав. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг Орос улстай аль болох түргэн зрхицуулах нь зайлшгүй чухал гэж сайд Тарутоко уулзалтын үеэр онцлов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш