Токио Вашингтон хоёр японы нутаг дэвсгэрт хамтын цэргийн сургууль явуулж эхэллээ. Японы 37, америкийн 10 мянган цэрэг 11-р сарын 16 хүртэл үргэлжлэх цэргийн сургуульд оролцоно гэж японы Эн-Эйч-Кей телевизийн суваг мэдээлэв. Цэргийн сургууль японы Окинава муж улсын хүн амьтангүй нэгэн арлын ойроцоо явагдаж байна. Хоёр орны цэрэг тэнгисийн ба агаарын десант буулгах ажиллагааг сургуулилах юм. Энэ удаагийн цэргийн сургууль Сенкаку (Дяоюйдао) арлуудын тойрны нутаг дэвсгэрийн асуудлаас болж Японы Хятадын хоорондын харилцаа хурцдсан нөхцөлд явагдаж байна. 9-р сард японы засгийн газраас БНХАУ-ын өнгөлзэж байгаа арлуудын нэг хэсгийг япон эздээс нь худалдаж авснаас хойш санал зөрөлдөөн гаарав. Хятад улсаас үүнтэй холбогдуулан шийдвэртэй эсэргүүцэл мэдэгдсэн билээ.