logo
200 доллар оооо?

200 доллар оооо?

2012/11/06
200 доллар оооо?

Нэгэн маш ичимхий залуу ресторанд царайлаг эмэгтэйг харан сууна. Нилээд удаан өөртэйгөө тэмцэлдсэний эцэст нөгөө эмэгтэй дээр очиж:
-Хажууд чинь суувал дургүйцэхгүй биз? гэж асуухад эмэгтэй маш чангаар орилж:
-Чи яаж өнөө шөнө надтай шөнийг өнгөрөөе гэж хэлж зүрхэлвээ гэх нь тэр. Тэнд байсан бүх хүн эрэгтэй лүү харж эрэгтэй ч үхтлээ ичиж гэнэ. Хэсэг хугацааны дараа бүсгүй түүн лүү дөхөж ирээд:
-Уучлаарай би сэтгэл зүйн ангийн оюутан юм л даа сая хүмүүс ичгэвтэр байдалд орохоороо яадаг вэ гэдэг судалгаа хийж байсан юмаа гэхэд залуу:
-200 доллар оооо?????? гэж чангаар хашгирах нь тэр.

* * *

Монгол Хятадын хил дээр

Нэгэн Монгол баатар уулан дээр гарч ирээд:
-Хужаа нараа саяараа хүрээд ир үзэлцье гэтэл сая хужаа гүйгээд л очиж гэнэ. Баатар уулын цаагуур ороод араас нь сая хужаа ороод хэсэг хугацааны дараа монгол баатар дахин гарч ирээд:
-Хужаа нараа саяараа хүрээд ир үзэлцье гэж гэнэ. Дахиад л сая хужаа гүйж очтол баатар уулын цаагуур авч ороод хэсэг хугацааны дараа дахин гарч ирэв. Тэгтэл нэг хужаа араас нь хүнд шархадсан бололтой мөлхөж гарч ирээд:
-Манайхаан, битгий ирээрэй эд нар хоёулаа байна.

* * *

90 настай өвөө

Эмч ээ би одоо 90 настай. Тэгсэн мөртлөө одоо хүртэл хүүхнүүдийг эргүүлдсэн хэвээр л байна.
-Тэгвэл сайн л байна шүү дээ.
-Тийм л дээ. Гэхдээ би яах гэж эргүүлээд байгаагаа ер санахгүй юм.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш