Хүний амьдрал элдэв асуудлаар дүүрэн, тиймдээ ч амьдрал баялаг байдаг бизээ. Сүүлийн үед кино урлагт шаггүй авьяастай гэдгээ харуулаад авсан СТА дуучин Б.Амархүү өөрийн хайртайгаа BIG FISH киноны үеэр учирч, аз жаргалтай яваа гэнэ. Энэ тухайгаа саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо нуусангүй. Харин өнгөрсөн хайрын дурсамжаа дурсахдаа ”Хайр гурван төрөл л байдаг. Надад хайртай, Би хайртай, Хоёр биендээ хайртай гэсэн. Харин миний анхны хайр хоёр дох нь байсан учраас намайг хуурсан. Би тэр үед хэн болохоо харуулнаа гэж хэлээд явж байсан бөгөөд сүүлд буцаад нийлье гэхэд нь нийлээгүй. Одоо бодоход зөв алхам байсан. Учир нь нэг өндгийг хоёр удаа хагалж болдоггүйтэй адил юм” гэжээ. Түүний энэ үг хайраа олсон залууст нэгийг бодогдуулах биз ээ.
Ч.ГАНАА
Ч.ГАНАА