Төрийн байгуулалтын байнгын хороогоор мягмар гаригт УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай хүсэлт гаргасан У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан өргөдлөө өгч, Солонгос руу гэр бүлийнхээ хүнийг эмчлүүлэх ажлаар явлаа гэж хэлээд, мөн уг өргөдлийг та уншиж сонордуулаарай гэснийг ч Байнгын хорооны хурал дээр хэлсэн.
Хуралдаанд оролцсон гишүүд У.Хүрэлсүх гишүүний хүсэлтийг хүлээн авсан бөгөөд холбогдох хуулинд зааснаар байнгын хороон дээр илээр санал хураалт явуулах журмыг дагасан юм. Харин энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед нууц санал хураалт явагдана гэдгийг Байнгын хорооны дарга А.Бакей тодотгож байсан.