logo
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарч эхэлжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарч эхэлжээ

2012/11/07
Сонгуулийн урьдчилсан дүнгээр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни Кентакки болон Индиана мужуудад, Барак Обама Вермонтод ялалт байгуулжээ. 

Сонгогчдын төлөөллөөс доод тал нь 270 санал цуглуулсан нэр дэвшигч Цагаан ордны тэргүүнээр сонгогдох бөгөөд одоогоор Митт Ромни 19, Обама гурван санал аваад байна.

Шинэ мэдээ /08.30 манай цагаар/

Митт Ромни Баруун Виржиниа, Өмнөд Каролина мужуудад ялалт байгуулжээ. Ингээд Митт Ромни 33, Барак Обама 3 санал аваад байна.

Шинэ мэдээ /09.00 манай цагаар/

Обама Иллинойст ялалт байгуулж 64 санал, Митт Ромни 40 саналтай боллоо.

Шинэ мэдээ /09.10 манай цагаар/

Барак Обама Рөүд Айленд, Коннектикут, Дэлавэр, Колумбийн холбооны тойрог, Мэн, Мэрилэнд, Массачусетс мужуудад өрсөлдөгчөө тэргүүлж байна.

Шинэ мэдээ /09.20 манай цагаар/

Митт Ромни Өмнөд Каролина, Оклахома, Жиоржиа мужуудад ялж санал нь 56 боллоо. Барак Обама Коннектикутэд яллаа. Одоогоор 51 мужаас 14-ийнх нь үр дүн урьдчилсан байдлаар гараад байна.

Шинэ мэдээ /09.40 манай цагаар/

Митт Ромнигийн санал 73 боллоо.

Шинэ мэдээ /09.45 манай цагаар/

Митт Ромни Арканзас болон Теннеси мужуудад 82 саналтай болсон бол Обамагийн санал 64 хэвээр байна.

Шинэ мэдээ /10.05 манай цагаар/

Барак Обама 123 санал (48 хувь 11 830 526 хүний санал), Митт Ромни 152 (51 хувь 12 651 744 хүний санал) авлаа.

А.Цацрал
GOGO.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш