БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяолун Гадаад хэргийн сайд Лу.Болдтой уулзахдаа Хятадын Засгийн газрын даалгавраар яваагаа мэдэгдэж, “Хятадын коммунист нам ард түмэнтэйгээ хамт улс орноо дэлхийд тэргүүлэх хүчирхэг гүрэн болгож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж ирсэн. Одоо үед танай улс байтугай барууны орнууд ч манай улсын талаар ийм юм ярихаа больсон цаг” хэмээгээд Э.Бат-Үүл даргын хэлсэн үгний талаар Монгол Улсын Засгийн газар, эрх баригч АН байр сууриа албан ёсоор илэрхийлэхийг шаарджээ. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг албан ёсоор уучлал гуйх ёстой хэмээн шаарджээ. Сүүлийн 20-оод жил Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь Монгол Улсын болон Ардчилсан намын дотоод хэрэгт оролцож байгаагүй бөгөөд бүрэн эрх, тусгаар тогтнолд нь үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн гэдгээ ч онцолсон аж. БНХАУ-ын Гадаад хэргийн яам Бээжинд суугаа Монгол улсын Элчин сайдын яаманд энэ талаар албан шаардлага хүргүүлсэн байна .
Э.Мягмардорж