logo
Танай унтлагын өрөө ямар байх ёстой вэ?

Танай унтлагын өрөө ямар байх ёстой вэ?

2011/07/15
Унтлагын өрөөний хамгийн чухал тавилга бол ор. Орны толгой хойт зүгт чиглэсэн байвал сайн. Унтлагын ор модон материалаар хийгдсэн байвал зүгээр. Учир нь бид гар утас, радио, зурагт гэх мэт соронзон долгионы орчинд байдаг. Харин мод тэдгээрийг саармагжуулж, зөөлрүүлдэг аж. Унтлагын өрөөний хөшигний материал даавуу болон нийлмэл эдээр хийгдсэн байвал илүү тохиромжтой. Нийлмэл эдээр хийсэн бараан өнгийн хөшгийг нарны гэрлийг нэвтрүүлэхгүйн тулд ашигладаг. Өөрөөр хэлбэл унтлагын өрөөнд өдөр ч унтаж болохоор байх хэрэгтэй. Гэрлийн хувьд орны хоёр талын ширээн дээр гэрэл байрлуулах нь цахилгаан хэмнэх ач холбогдолтой. Жишээ нь, ном уншихын тулд бүхэл бүтэн өрөөний гэрлийг асаах шаардлагагүй. Дүүжин тааз, гэрлийн бүрхүүл зэрэг нь амьдрал дээр цахилгаан хэмнэх, хэрэглээний тав тухтай байдлыг хангах ач холбогдолтой. Харин телевиз үзэх тохиолдолд зөвхөн таазны туслах гэрлийг асаахад хангалттай. Тааз өндөр байх тусам унжсан, гоёмсог гэрлийн бүрхүүл байвал зүгээр. Ер нь тансаг гэрлийн бүрхүүл зочдын өрөөнд тохиромжтой. Харин унтлагын өрөөнд даавуун болон янз бүрийн хэлбэртэй зөөврийн болон ширээний гэрэл тохирно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш