logo
Гадныхан хогоо хамаагүй хаядаг монголчуудын занг гайхсаар байна

Гадныхан хогоо хамаагүй хаядаг монголчуудын занг гайхсаар байна

2011/07/15
Гайхсаар байна гэж хэлсэн нь уншигч танд сонин санагдаж магадгүй юм. Ийм үгийг Монголд 2-3 удаа, бүр түүнээс олон удаа ирсэн жуулчид хэлж байгаа юм. Ирэх бүрт нь л манайхны хогоо хаа хамаагүй хаядаг зан засраагүй л байгаад тэд гайхширсаар байгаа гэнэ. Цэнгэлдэх хүрээлэнг тойруулаад бараг таван алхамын зайтай хогийн савууд тавиастай байхад хэнэг ч үгүй хөл доороо шидчихээд яваад өгч байгааг хараад бүр толгой сэгсрэн халаглажээ. 
Зориулалтын бие засах газар өчнөөн олныг барьчихаад байхад мод руу морь харчихаад яваад өгч байгаа монгол эрчүүд бүр тэднийг “айлгасан” юм байх.
Дэлхийд хосгүй монгол наадмыг үзэхээр жил бүр шимтэн ирдэг жуулчдыг залхаадаг бас нэг зүйл нь халаасны хулгайч гэж тэд бас хэлж байсан. 
Б.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш