Захидалдаа “Эрхэм Ерөнхийлөгч өө, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Танд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Монгол, Америкийн ард түмний сайн сайхны төлөө хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлж, улмаар стратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэхийн төлөө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай үргэлжлүүлэн хамтран ажиллахад таатай буйгаа илэрхийлэхийн ялдамд 2011 онд танай улсад хийсэн айлчлалынхаа үеэр Тантай харилцан тохирсон санал, санаачилгуудыг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллах болно.
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Таны гэр бүлд эрүүл энхийн, найрсаг Америкийн ард түмэнд хөгжил цэцэглэл, сайн сайхны ерөөл дэвшүүлж буйг хүлээн авна уу. Гүнээ хүндэтгэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэжээ.