logo
Цөмийн энергийн газар нээлттэй урилга илгээлээ

Цөмийн энергийн газар нээлттэй урилга илгээлээ

2012/11/08
Цөмийн энергийн газар байгаль орчинд халгүй ажиллахаар шийдвэрлээд байгаа аж. Газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Тэгшбаяр өнөөдөр байгал орчны чиглэлээр ажилладаг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагуудад хамтран ажиллах нээлттэй урилга илгээж байгаагаа хэвлэлийн бага хурлаар мэдээллээ.

Урилгад  “Үндэсний язгуур эрх ашиг, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй байгаль орчны чиглэлээр ажилладаг иргэд, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагуудад энэхүү хамтарч ажиллах урилгыг илгээж байна. Та бүхний хандлага, зорилготой манай агентлагийн цөмийн болон цацрагийн хяналтын үндсэн чиг үүрэг нэг зүг рүү хандаж, бидний эх орноо гэсэн сэтгэл нэгдэж байгааг гүнээ ойлгож байна. Тиймээс шинжлэх ухааны ололтод тулгуурласан үнэн зөв мэдээллээр та бүхнийг хангаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий багаж, төхөөрөмж дээр ажиллах өндөр туршлагатай цацрагийн хяналтаар мэргэшсэн төрийн албан хаагчид бид та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно. Мэдлэгт тулгуурласан цацрагийн хяналтын төлөө хамтран ажиллахыг урьж байна” гэжээ.

Цөмийн энергийн газрын үйл ажиллагаа идэвхжиж, олон нийтэд нээлттэй ид тод ажиллахаар ажилдаа ороод байгаа нь энэ аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш