АНУ-ын ерөнхийлөгчээр улиран сонгогдсон Барак Обама НАТО-гийн холбоотнууддаа нөлөө үзүүлж, сирийн хямралыг зохицуулах боломжтой байна гэж сирийн САНА мэдээллийн агентлагийн ерөнхий захирал Ахмед Дауа «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглэв. Энэ нь Персийн булангийн орнуудад ч хамаатай гэж тэрээр хэлэв. Эдгээр улсын чиг бодлого АНУ-ын бодлогоос шалтгаалж байна. АНУ бол Сирийн байдлыг цаашид бусниулах эсвэл байдлыг эв зүйгээр зохицуулахад туслах гол этгээд гэж Ахмед Дауа үзэж байна. «Хувьсгал» хийсэн бүх улс орны байдал эмх замбараагүй байна. Тэнд террорын байгууллагууд улам хүчтэй болж байна. АНУ-ын элчин сайдыг Бенгазид халдсан гэмт хэрэг тус улс өөрий нь оролцоотойгоор бий болсон эмх замбараагүй байдлыг хариуцах ёстойг дохиолов. САНА агентлагийн ерөнхий захирлын хэлснээр хэрэв АНУ ардчилал тогтоохыг эрмэлзэж байгаа бол дэлбэрэлт үйлдэх, хүмүүсийг хөнөөх ажиллагаа явуулалгүй тогтоох ёстой.