Хоёр жилийн дараа Хятад цөмийн стратегийн зэвсэгтээ шумбагч онгоцнууд дээрээ баллистик пуужинтай байх болно. Тэдгээр нь дэлхийн тэнгисийн доогуур байнгын эргүүл хийж байх болно. Энэ тухай АНУ-ын Конгрессд зориулан жил бүрийн Эдийн засгийн болон аюулгүй байдлын асуудлаар бэлтгэсэн америк-хятадын харилцааны тухай илтгэлд дурджээ. Комиссийн цуглуулсан баримтаар, Хятад улсад өнөөг хүртэл цөмийн зэвсэг тээх чадвартай шумбагч хөлөг онгоцны флот нь бэлэгдэлийн чанартай байсан. Харин одоо Бээжин “найдвартай цөмийн гурван хэсгээс бүрдэх “зэвсэгийг байгуулах босгон дээр тулж ирээд байна. Энэ тухай Рейтер агентлагт байгаа баримт бичиг тодорхойлох ажээ. Хятад улс нь стратегийн довтолгооноос хамгаалах зэвсгийг хорогдуулах тухай баримт бичигт гарын үсэг зураагүй, нэгдэн ороогүй аж. Үүнтэй холбогдуулан АНУ-ын төрийн департаментын мэргэжилтэнүүд энэхүү бармит бичигт БНХАУ-ыг хэрхэн нэгдэн оруулах асуудалд санаа тавьсаар байна. Шинэ илтгэлийн эцсийн хувилбарыг комисс долоо хоногийн дараа гаргахаар төлөвлөж байна.