Филиппиний нийслэл Манила хотын ядуусын хороололд оршин суудаг айл өрхүүд нэгэн төслийн ачаар гэрэл гэгээтэй золгож байна. Дээвэр дээр байрлуулсан пластик савнууд айл өрхүүдийг гэрэлтүүлээд эхэлжээ. Энэ технологи маш энгийн юм байна. Сав болгонд ус болон хлорын шохой хийгээд байшингийн дээврийг цоолж гаргасан нүхэнд байрлуулснаар гар хийцийн гэрэл гэж хэлж болох энэ зүйл нарны гэрлийг хугалж, өрөө тасалгаанд нарны гэрлийг түгээдэг.
Байгаль орчинд хоргүй үйлдвэрлэл эрхэлдэг Илла Диаз "Нэг Литр гэрэл" нэртэй төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. "Учир нь юу вэ гэхээр нарны гэрэл дээвэр дээр ил гарсан савны дээд хэсэг рүү тусч дотор нь байгаа ус руу нэрвтэрнэ, нүх рүү гэрэл эгц тусахгүй учраас ус гэрлийг босоо хэвтээ гэх мэт чиглэлд хугалдаг, ингэснээр жилийн арван сарын хугацаанд 55-60 ваттын гэрэл үүсгэнэ" гэж тэрээр тайлбарлажээ. Массачусетсийн Технологийн их сургуулийн оюутнууд энэхүү санааг гаргасан юм байна.
Нэг Литр гэрэл төслийг амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхүүдийг тогтвортой эрчим хүчээр хангах зорилгоор хэрэгжүүлж байгаа гэнэ. Пластик савнуудыг таван жилийн хугацаанд гэрэлтэх боломжтойгоор бүтээсэн бөгөөд дотор нь хийсэн хлорын шохой усанд замаг үүсэхээс сэргийлнэ.
Энэхүү гэрлийг угсарч суулгахад цаг хүрэхгүй хугацаа шаардлагатай. Дунд нь нүх гаргасан нимгэн төмрийг ашиглаж савыг хөдөлгөөнгүй байрлуулдаг.
Илла Диаз хэлэхдээ "Нэг Литр гэрэл" төсөл байшингуудыг гэрэлтүүлж ихийг хэмнэхийн зэрэгцээ хүмүүсийн амьдралыг дээшлүүлж байгаа гэж ярьсан байна. Төслийг хэрэгжүүлэгчид орон нутгийн засаг захиргаа болон бусад хувь хүмүүстэй хамтарч ажилласнаар Манила хотод болоод ойролцоох Лагуна мужид амьдардаг бага орлоготой 10 мянга гаруй айл өрхийг гэрэл гэгээтэй болгожээ.
Одоо оршин суугчид өдрийн цагаар эрчим хүчинд зарцуулдаг байсан мөнгөө хэмнэж, хэмнэсэн мөнгөө хоол хүнсэндээ зарцуулах болжээ.
Э.АМАР