“New star” студээр овоглон шляп малгай, бариу цагаан хослолтой хайрын дуу дуулсаар Монголын рок попын тогоонд хөл тавьсан дуучин ВХ нэгэн арга хэмжээнд уригдаж ам барьж дуулж байгаад баригджээ. Дуучин залуу яг дуугаа дуулаад эхлэж байтал нэг согтуу залуу ширээнийхээ ардаас үсэрч босч ирээд микрофоныг нь булаагаад авчихсан аж. Дуу нь цаанаа яваад байдаг микрофоноо алдсан залуу яахаа мэдэхгүй сандарч, ам барьж дуулж байсныг нь мэдсэн үзэгчид ч шуугилдахад ВХ ихээхэн эвгүй байдалд орж хөгөө чиржээ.