Салсан нөхрийнхөө бэлэг эрхтнийг тасалсан хэрэгт буруутгагдсан 48 настай Катерин Киэу гэдэг эмэгтэй өчигдөр шүүхийн өмнө гарсан байна. Тэрээр нүүр царайгаа урт үсээрээ нууж байжээ. Калифорни мужийн Оранж дүүргийн прокурорын төлөөлөгч Сюзан Кан Шройдер энэхүү хэргийг гэр бүлийн хүчирхийлэл гэж нэрлэсэн байна.
Энэ бол хохирогч болоод гэмт хэрэгтний амь амьдралтай холбоотой үнэхээр ноцтой хэрэг гэдгийг тэрээр мэдэгджээ. Цагдаа нарын хэлснээр даваа гаригийн орой Киэу хоол хийгээд нөхөртөө өгснийхөө дараахан түүн рүү халдсан байна.
60 настай нөхрийнх нь бие өвдөж, амрахаар хэвтээд байжээ. Сэрэх үед нь түүнийг ортой хүлсэн байсан бөгөөд Киэу түүн рүү 25 см урт хутга барин дайрсан байна. Тэрээр нөхрийнхөө бэлэг эрхтнийг тасдаж, хог руу хаясан тухай цагдаагийн тайланд дурджээ.
Хохирогч халдлагад өртсөнийхөө дараа ухаантай байсан байна. Нөхрийнхөө бэлэг эрхтэнг тасалсан Киэу цагдаа руу ярин яаралтай тусламж шаардлагатай байгааг, мөн хэргийг үйлдсэн гэдгээ хэлжээ. Баривчлагдсаныхаа дараа тэрээр цагдаа нарт мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна.
Гэрт нь байсан найзуудынхаа талаар Киэу нөхөртэйгөө маргалдсан гэж прокурорууд мэдэгджээ. Тэд 2009 онд гэрлэсэн хэдий ч нөхөр нь өнгөрөгч тавдугаар сард салах өргөдөл гаргасан байна.
Хохирогч эр мэс засалд орсон, биеийн байдал нь сайн байгаа гэж Ирвайн хотын эмнэлгийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Мэс хэрэглэн бусдын биед ноцтой гэмтэл учруулсан хэрэгт буруутай нь тогтоогдвол Киэу насаараа хоригдох ял сонсож магадгүй юм.
Э.АМАР