logo
 Том Круз экс эхнэртэйгээ нийлэх үү?

Том Круз экс эхнэртэйгээ нийлэх үү?

2012/11/12
Кэти Холмс, Том Круз нар хэдий албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан ч энэ сарын 18-нд Нью-Йорк хотноо гэрлэлтийнхээ зургаан жилийн ойг хамт тэмдэглэхээр төлөвлөж байгаа талаар Кэтигийн  найз ярьжээ. Тэдний хөрсөн харилцаа сэргэж байгаа бололтой.  Том Кэти хоёр салснаасаа хойш охин Суригийнхаа тухай бараг өдөр бүр мессеж бичилцдэг байжээ. Том Круз дэлхийн хаана ч, ямар ч ажилтай  байсан охиндоо байнга мессеж бичиж, хөгжилтэй имэйл илгээдэг байна. “Хэдий хэцүү асуудлууд хамтын амьдралд нь байсан ч аз жаргалтай мөчүүдээ Кэти санаж үгүйлдэг” хэмээн найзууддаа  ярьжээ. Саяхан Том Круз охин Суритэйгээ утсаар ярьж байгаад гэнэтхэн Кэтитэй ярихыг хүсэхэд Кэти нэлээд гайхан утсаа авчээ. Харин Том Круз хөгжилтэй зүйлс ярьсан нь  тэдний дунд үүсээд байсан мөсийг бага ч болтугай хайлуулсан бололтой. Түүгээр зогсохгүй Том Круз Кэтийг маш их санаж байгаагаа хэлээд, дахин хамт байх талаар бодож үзээч гэж ятгасан тухай хэвлэлүүд бичиж байна.

Бяцхан Суригийн хувьд ээж, аав хоёр нь хамт байх нь хамгийн том хүсэл хэмээн “OK!”сэтгүүлд бичжээ.
Ц.ПҮРЭВХҮҮ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш