Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор явагддаг иргэний андгай өргөх ёслол Төрийн ордонд боллоо. Уг ёслол өмнө нь Улс тунхагласны баярын өдөр болдог байсан бол энэ удаа эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг угтан зохиогдож буйгаараа онцлог байв.
Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, залуучуудыг дэмжих “Лобби” бүлгийн дарга Р.Гончигдорж болон нийслэлийн тэргүүний сургуулиудын 850 сурагч оролцсон юм. Монголын түүхэн дэх 37 их хааныг бэлгэдэж, иргэний үнэмлэхээ гардан авсан нийслэлийн тэргүүний 37 сурагч Монгол Улсын иргэний андгай өргөлөө.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Их хаанаа хүндэтгэж, эх түүхээ дээдэлсэн үндэсний бахархлын өдрөөр амьдралд ганц тохиох нэр төртэй мөчөө хүндэтгэл дүүрэн өнгөрөөж байгаагаараа та нар азтай” хэмээн онцлов.
Мөн тэрбээр “Манай улс нэг хүнд ногдох Олимпийн медалийн тоогоороо дэлхийн орнуудаас долоодугаарт эрэмбэлэгдэж байгаад талархалтай ханддаг. Үүнд хүүхдүүд та бүхний гавьяа их бий.
Олимпийн алдартнуудаа нэг удаа урамшуулаад өнгөрөх биш насан туршид нь төрийн хайр халамж хүртээж байхаар тогтсон шийдвэр залуу үеийнхэнд маань илүү өндөр тэмүүлэл бий болгосон” гэлээ.
УИХ-ын гишүүн, залуучуудыг дэмжих “Лобби” бүлгийн дарга Р.Гончигдорж сурагчдад хандаж “Бидний ирээдүй болсон сурагчид та бүхэн Монголын бахархал их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр иргэний андгай тангараг өргөнө гэдэг их хувь завшаан.
Иргэний үнэмлэхээ авна гэдэг өөрөө өөрийнхөө хариуцлагыг үүрэх насандаа хүрсний илэрхийлэл. Дүү нар, та бүхэн өөрийн хүсэл зорилготой байгаарай. Хүсэл зорилго гэдэг хүрээд ирдэггүй учир зүтгэлтэй байгаарай” гэж хэлэв