logo
Чингис хааны  онгоныг Тувад хайх уу....

Чингис хааны онгоныг Тувад хайх уу....

2012/11/13
Чингис хааны сүүлчийн удаа нутагласан газар олон жилийн турш олон орны судлаачид, эрдэмтэд болон эрдэнэсийн нууц хайгчдын объект болж байна. Монгол улсад их эзэн Чингис хааны онгон Улаанбаатараас хойд хэсэгт байдаг гэж үздэг. Домогт гардагаар, түүнийг Бурхан-халдуун ууланд оршуулсан байдаг. Өнгөрсөн зууны 90-ээд оны үед Монгол улсад Чингис хааны онгоныг олох зорилгоор америк, японы экспедициуд чармайн ажиллаж байсан. Тэд онгоныг эрэлхийлэх ажилд хэдэн сая доллар зарцуулсан боловч, бүтэлгүй болсон юм.

Сүүлийн жилүүдэд Хятадын эрдэмтэд Чингис хааныг Хятадын нутаг дэвсгэр дээр монгол-хятадын хилийн ойролцоо Алтайн бэлд нутаглуулсан гэж зүтгээд байгаа. Урумчи хотын эрлийн экспедицийнхны ингэж үзэх гол шалгтгаан нь юунд байна вэ, гэвэл Чингис хаан нь тангад улс руу дайлаар мордохдоо нэг бус удаа энэхүү нутгаар явж байжээ. Хойд Хятадын энэ улс нь 1227 онд Чингисийн армид бут цохигдсон. Чингис хаан тангад улс руу хийх аян дайны үед нас баржээ.

Чингис хааны онгоныг Тувад хайх хэрэгтэй, яагаад гэвэл урианхай, туваачуудын эзлэж байсан энэ нутаг түүний түүхэн эх орон юм. Энэхүү таамагийг Тувагийн их сургуулийн профессор, түүхийн ухааны доктор Николай Абаев болон оросын бусад эрдэмтэд ийм бодолтой байна. Оросын нэрт монголч эрдэмтэн хатагтай Елена Бойкова ийн ярьж байна. Чингис хааны онгоны тухай асуудлыг нилээд өргөн цөр хүрээтэй, түүний эх оронтой, уламжлал ёс заншилтай холбон үзэх хэрэгтэй. Онгон нь түүний эх оронд байх ёстой. Орос улсын ихэнхи эрдэмтэд Чингис хааны элэнц хуланцууд Алтайн Саянаас буюу энэ нь одоогийн Тувагийн нутагт аль эсвэл, Монголын баруун-хойд хэсэгт Хөвсгөл нуурын хавьд, одоогийн туваа угсаатнуудын амьдарч байгаа газар гэж үздэг. Энэ бүгд нь Чингис хааны эх орон эртний урианхайчуудын буюу одоогийн тувачуудын нутаг мөн гэдгийг хэлж байна.

Хатагтай Бойковагийн үзэж байгаагаар, хятадын эрдэмтдийн Чингис хааны шарил Хятад улсын нутаг дээр байдаг санаа нь маргаантай байх бөгөөд нилээд жинтэй нотолгоонуудыг шаардаж байна. Монгол улсад хаанаас бишрэн шүтдэг агуу их жанжины шарилыг хятадууд цэвэр шинжлэх ухааны сонирхолтойгоос гадна, улс төрийн сонирхолтой байгаа гэж Елена Бойкова ярьлаа. Ингэснээр Бээжин өөрийн хөрш оронд жинхэнэ манай удирдагч байсан гэдгийг харуулахыг хүсч байна.

Чингис хааны шарилын тухай оросын эрдэмтдийн дэвшшлсэн бас нэгэн таамаг байна. Нэгэн домогт гардагаар, хааныг оршуулахыг цэргийн албанаас чөлөөлөгдсөн мянган урианхай цэргүүдэд далгажээ. Тэд бол урианхай буюу одоогийн тувачууд юм. Эцэст нь хэлэхэд, цаг хугацаа улирч, харуул хамгаалалтгүй болж, оршуулсан газар балран арилсан аж. Домогт гардагаар, Чингис хааны онгоныг аливаа үйлдэлээс хамгаалах үүднээс хэдэн түмэн адуу давхиулсан гэдэг.

Оросын дуу хоолой
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш