Өнгөрсөн ням гаригт тэмдэглэсэн Польшийн Тусгаар тогтнолын өдрөөр Варшавт хүчтэй мөргөлдөөн боллоо. Энэ тухай “Интерфакс- агентлаг уламжлав. Үндсэрхэг үзэлтэнүүдийн маршанд оролцогчид хотын төвд цагдаа нартай зодолдож, үймээн дэгдээв. Тэд чулуу, мод, бамбар асаан шидэлцэж байв. Цагдаа нар Варшавын төвийн жагсагчдыг зогсоож, оролцогчдыг тараахад хүрэв. Үйл явдлын гэрчүүдийн ярьж байгаагаар, танхай хүмүүс цагдаа нарын зүг чулуу, мод, гудамжны сандалын хэсгүүдийг болон хогийн сав шийдэж байжээ. Хууль хамгаалагчдын гол зорилго нь бие биенээсээ холгүй зайд цуглаан явуулж байсан үндсэрхэг үзэлтэнүүд болон антифашистуудын хооронд сөргөлдөөн гарахаас сэрэмжлэхэд оршиж байжээ. 11-р сарын 11-нд Польшид Герман, Орос, Австри зэрэг орнуудын ноёрхлоос чөлөөлөгдсөн Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэдэг.