logo
“Даяаршил ба Монгол үндэстний хэл” сэдэвт хэлэлцүүлэг болно

“Даяаршил ба Монгол үндэстний хэл” сэдэвт хэлэлцүүлэг болно

2012/11/13
Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төв, Хэлний бодлогын үндэсний академиас хамтран зохион байгуулах “Даяаршил ба монгол үндэстний хэл” сэдэвт хэлэлцүүлэг 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09.00 цагаас Төрийн ордны “A” танхимд болох гэж байна.
        Хэлэлцүүлэгт  Н.Батцэрэг, М.Батчимэг нарын УИХ-ын гишүүд  оролцохын зэрэгцээ “Даяаршил ба үндэстний хэл” сэдвээр Хэлний бодлогын үндэсний академийн ерөнхийлөгч, хэл шинжлэлийн ухааны шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа, “Монгол хэлийг хамгаалан хөгжүүлэх талаар явуулах бодлого” сэдвээр Хүмүүнлэгийн их сургуулийн Эрдмийн сургуулийн Соёл судлалын багийн ахлагч, доктор, профессор Ц.Пүрэвсүрэн нар илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Мөн тус хэлэлцүүлэгт  Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи, Их, дээд сургууль, Олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш